Дархан-Шарын голын хатуу хучилттай замын ажил эхэллээ
2019-06-02

Дархан-Шарын гол сумыг холбосон 47.9 км авто замын эхний ээлжийн 17.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүлсэн байна.

 

Тус ажлын гүйцэтгэгчээр “Төгс зам” ХХК ажиллах бөгөөд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хяналтыг хийж байна. Бага Дарханы өвөрт замын эхлэл цэг тавигдсан бөгөөд зураг төслийг “Мөнхийн тод зам” ХХК гүйцэтгэсэн байна.

 

Энэ ондоо багтаан 17.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орох бол ирэх онд иж бүрэн дуусах төлөвлөгөөтэй юм. 7 метр өргөнтэй 7 см зузаантай асфальт бетон хучилттай авто замыг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх аж.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
2030 ond ashiglaltand orox ym bndoo
2022-09-25
7см зузаантай зам сайн байх уу.Хэдэн тн даацтай амьтад явах юм бол.
2019-06-03
Зочин:
Их л оройтож эхлэж байна даа. Чанар нь ямар юм хийдэг хүмүүс байгаа юм бол доо. Жилийн дараа харагданаа...
2019-06-03
haha:
1963 ond baiguulagdsanaas hoish 56 jiliin daraa ejlej bh shivdee
2019-06-02