Х.Мандахбаяр: С.Амарсайхан хотын даргаасаа түдгэлзээд шалгуул
2019-06-03

Гэрэл зургийг MFA.mn

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр  мэдээлэл хийлээ. Тэрбээр, нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас 400 сая төгрөг шантаажилсан гэх асуудал, Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-тай холбоотой, МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр түдгэлзэх зэрэг асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандбаяр: 

 

-УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХХБ-ны Б.Эрдэнэбилэг нарын эзэдтэй Тост, тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж компанийн асуулдаар сэтгүүлчид дөрөвдүгээр сард сурвалжлага хийсэн. Би Өмнөговь аймгийн хүн. Тост, тосон бумба миний нутаг. Би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд биш сэтгүүлчийн хувьд сурвалжилсан. Хамт явсан сэтгүүлчдээ өөрсдийнхөө үзэл бодлоор мэдээллээ бэлтгээрэй гэсэн. Надтай хамт явсан ТВ6, SBN, "Өнөөдөр" сонин зэрэг хэвлэлийн хэрэгслүүд асуудлыг үнэн зөвөөр нь гаргаж, сурвалжлагаа тавьсан. Харамсалтай нь зарим хэвлэл сурвалжлагаа гаргах боломжгүй байна. 

 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар 31 зүйл бүхий зөрчил илрүүлж, хаах хангалттай үндэслэл тавьсан. Төрийн алба худлаа ярихгүй. Тосон бумбатай холбоотой асуудлаар би МХЕГ-т өөрийн нэр дээр албан бичиг өгсөн. Тэнд шинээр нөхцөл байдал үүсч, цүнхээл ус тогтсон. Шударга ёсны төлөө, хуулийн засаглалаар, шударга хандана гэж итгэж байна.

 

Энэ асуудлаар намайг болон миний нөхдийг, гэр бүлийг маань гүтгэн харлуулах ажил хийж байна. Дайралт, заналхийлэл хэрээс хэтэрсэн. Надад улс төр, бизнес, хувийн эрх ашиг байхгүй.  Хувь иргэний хувьд, нутгийн иргэний хувьд тэмцэж, зогсоох талд хатуу зогсож байгаа. 

 

Телевиз хааж, бургас тайрсан нь үнэн

 

-Би хотын даргыг ямар нэг байдлаар шантаажлаагүй, 400 сая төгрөг нэхээгүй. Энэ хүн намайг олон удаа гүтгэж байна. Би С.Амарсайхан хотын даргыг мэднэ, заримдаа нөхөрлөж явсан үе ч бий. Би ТВ8 телевизийг өмнөх эзэнтэй нь ярьж, гэрээ хэлэлцэл хийж байгаад худалдаж авсан. Энэ телевизийн сэтгүүлч Энэрэл Бургас хядаж, дээр нь байшин барьсан "Зүүнбаян рефайнери" компанийн талаар мэдээлэл цацсны маргааш эфирийг нь хаасан. Телевизийн эфир  хаасны дараа над дээр ТВ8 бүрэн шилжиж ирсэн. Би "Оюуны Ундраа" компанийн байранд байр түрээсэлж байсан хүн учир хэрэлдэж маргалдах эвгүй, эвийн зарчмаар шийдэхээр хэлэлцэж, телевизийн эфирээ нээлгэх хүсэлт тавьсан. Гэвч байдал өөрчлөгдөөгүй. Би энд хувийн өмч хөрөнгөө хамгаалсан эзний дүрээр ирээгүй. ТВ8-ийн эфирийг нээхгүй байсан ч болно. Гэхдээ үүний цаана хэвлэлийн эрх чөлөө, ардчилал бий. Би хэн нэгнийг харааж зүхэж, утасны яриаг задлаагүй. "Оюуны Ундраа" хаалтын гэрээ хий гэснийг хүлээж авахгүй гэсэн хариу өгөхөд "Чиний хүн дарамталж байгаа бичлэгийг цацна" гэсэн. Бургас тайрсан нь үнэн шүү дээ. Бургасны мэдээлэл гарсны дараа манай сэтгүүлчдийг дарамталж, С.Амарсайхан дарга "намайг 400 сая төгрөг нэхсэн" гэж шантаажилж байгаа. 

 

С.Амарсайхан хувийн компанийхаа булхай луйврыг далдлах хаалтын гэрээ хийсэн байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Би Сэтгүүлчдийн эрх чөлөөний өдөр "Хараат бус сэтгүүлзүй" үндэсний форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтарч тавдугаар сарын 03-нд зохион байгуулсан. Уламжлал болсон арга хэмжээ. Энэ форумыг зохион байгуулахаар хотын даргын өрөөнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга н.Мөнхбаатар, бас нэг мэргэжилтэнтэй ярилцсан. Б.Мөнхбаатар өөрөө эхэлж, санал тавьсан. Сэтгүүлчдийн ордон барьж байгаа асуудлаа хэлж, Б.Мөнхбаатар 400 сая төгрөгийн боломж байгаа гэсэн, 74 сая төгрөгийн газрын төлбөрийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Сэтгүүлчдийн ордон барих газар дээр дэд бүтэц ирсэн байгаа. С.Амарсайхан хотын дарга Иргэдийн хурлын төлөөлөгчидтэй сайн ярилцаарай, ИТХ-аар шийдэх боломжтой юм байна гэсэн. Бидний хооронд ийм л яриа гарсан. Барилга, байшин барих ямар ч яриа байхгүй. Ийм хулгайч хүн хотын дарга хийж болохгүй. 

 

Б.Мөнхбаатар гэдэг хүн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээ байгуулж байгаа. Хэвлэл мэдээлэл төр, бизнесийн байгууллагатай гэрээ байгуулж болно, гэхдээ хуулийн хүрээнд байх ёстой. Мөнхбаатар "400 орчим сая төгрөгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төсөвлөсөн байгаа. Тэр дагуу гэрээ байгуулж байгаа гэсэн" "Гүйцэтгэгч нь захиалагч талаас бэлтгэж өгөөгүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг нийтэлж болохгүй" гэсэн заалт гэрээнд хийжээ. "Туулын бургасыг дахиад сурвалжлах болно" гэсэн zindaa.mn-д нийтэлсэн мэдээллийг гэрээнд энэ асуудлыг заасан гэж Б.Мөнхбаатар редакторыг нь шантаажилжээ. Үүнийг хаалтын гэрээ гэдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хувийн компанийхаа булхай луйврыг далдлах хаалтын гэрээ хийсэн байна. 

 

Би гурван хүнийг шүүхэд өгнө

 

Над руу зүсэн зүйлийн дарамт, шахалт, заналт ирж байгаа. Намайг "хүүхэн хүчиндсэн гэх бичлэгийг зарах гээд яваад байна" гэсэн мессэж ч ирсэн. Тийм зүйл байвал гаргаад ирээрэй. Намайг хотын даргын шахалтаар гүтгэсэн яруу найрагч н.Галсансүх, өөрийгөө сэтгүүлч гэж нэрлээд байгаа Мөнхтөр, Уламбаяр гэх гурван хүн гүтгэн, харлуулж байна. Би энэ гурван хүнийг шүүхэд өгнө. 

 

Үнэн, шударга ёс хүчгүй байна. Хэвлэл мэдээллийн цаад эзэд ил байх ёстой. Ийм хуулийг Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд суулгахгүй бол ардчиллыг булшлахад ойрхон болжээ. 

 

 МСНЭ-ийг харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа учраас би МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Харин хотын дарга С.Амарсайхан НИТХ-д бас адил хууль зөрчсөн үйлдлээ шалгуулж дуустал нийслэлийн Засаг даргаасаа түдгэлзэх өргөдлөө өг хэмээн мэдээллээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Iim nuhroor Setgvvlchidiig udirduulj suudag chaavaasdaa ene shal oor setgehvieer udirdah sanaatai iim nuhroos salsan ni deerdee
2019-06-04
Хаа:
ЭНЭ ХОТЫН ДАРГЫНХАН ЁР НЬ ИХ МУУХАЙ ХҮМҮҮС ЁР НЬ ЯАЖ Ч МЭДНЭ ШҮҮ. МАНДАХБАЯРАА БОЛГООМЖТОЙ БАЙ. АМАРСАЙХАНЫ АХ ОТГОНБАЯР НЬ ОНЦГОЙН САЙД БАЙХДАА БУРУУ ШИЙДВЭР ГАРГАЖ ШОУ ХИЙЖ 20 ГАРУЙ САЙХАН АВРАГЧДЫН АМИАР УЛС ТӨР ХИЙЖ ТОГЛОСОН.ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ ӨНГӨРСӨН.ЁСТОЙ МУУХАЙ ЛУЙВАРЧИД. ЭД НАР ЭХ ОРНОО ХУДАЛДАХ ХҮМҮҮС. АМАРСАЙХАН БОЛ ХОТЫГ ЧИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХӨГЖҮҮЛЖ УДИРДАХГҮЙ АШИГ ХОНЖОО ХАЙЖ 1 ЖИЛ БОЛОХ Л ЮМ БОДОЖ БАЙГАА ХУДАЛЖ ИЙМ НӨХДӨӨС БОЛЖ БҮХ ЮМ УРУУДАЖ БНА ДАА
2019-06-04
Iimerkhuu uhej hevtsen lalruud tsunkhee oligtoihon barichihaj ch chadahgui baij gulug tsarailaad buuhii nohoi bolood yavj baihdaa taarsan dGZNUUD
2019-06-03
манан мафийн:
Миеэгийн сэтгүүлч нар хэнд ч сонин биш.
2019-06-03
зочин:
Энэ нэг нѳхѳр бас АН-н гар хѳл эрднийн бууны сум болоод Элбэгдоржийн аллагыг илрэхээс урьтаж Нямдоржийг барьж идэх үүргийг овоо мѳнгѳтэй хамт авсан юм байна л даа.
2019-06-03
Ой гутмаар муухай үг яриатай ёс суртахуун гэж байхгүй этгээд гэвэл энэ Мандахбаяр л байна даа. Тэр бичлэгийг нь сонссон, арай л гэж бодогдсон. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч гэхээсээ нэг гэмт бүлэглэл мафийн толгойлогч шиг л аашилж байна лээ. Их л эвдэрсэн залуу хзн гэхэд. Насаараа шорон оронгоор явсан нэг найз маань сонсчихоод "энэ чинь харин жинхэнэ камеры босс баймаар нөхөр үү" гэж байна билээ.
2019-06-03
Тал бичээч:
Энэ нөхрийн утсаар ярьж байгааг сонсоод ёстой ой гутсан. Үгүй ер нь юу юу гэнэв ээ. Царай шигээ харласан муухай дотортой энэ амьтанд ёс суртахуун гэж юмны үнэр ч байхгүй гэдгийг мэдэж авсан. Өмнөговьд МАН-ын далбаан дор далдаганаж улс төрд сиймхийгээр гарч ирэх гээд чадаагүй. Одоо сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажлаар дөрөөлж УИХ руу шургачих санаатай мярайсан чинь бас чадсангүй. Улс төрд орж томоохон албан тушаалд очиж цадталаа идэж уух санаатай иймэрхүү новшнууд ямар нэг нам, олон нийтийн байгууллагаар халхавч хийдгийн яруу тод жишээ бол энэ Мандахбаяр гэгч мөнөөс мөн. Бас халдюал хар халзандаа гэгчээр хотын даргатай барьцах нь ээ. Зүгээр ажил үүргээ гүйцэтгэж яваа хүн чам шиг балиар шантаажчины хэлсэн зоргоор хамаг байдгаа шалгуулж доошоо орохгүй байлгүй. Чи муу новш өөрийгөө л хичээ.
2019-06-03
zochin:
Demjij bn
2019-06-03
ee chi Oyunii-Undraagiihaniig barah uu?chamd yu bga yum be?nuguu tald chin uls tur biznessiin tom buleglel mafi erh medel alban tushaal mungu hurungu buh zuil bhad zugeer l boli buuj ug.erunhiilugchtei hurtel hud urag shuu dee?chadaltai bolood l tuuliin burgas-g hydaj zaisan tolgoig ezegnej hotiin darga bolj bga biz dee?burgas hydsan gazar udahgui unetei hausnuud n jiriitel barigdaad duusna hen yah yum be?yaj ch chadahgui.mungu erh medel bugdiig diilne.bugdiig munguur duugui bolgono.
2019-06-03
aaa:
hoshin shog kinog sain hiij chadaj bn sda
2019-06-03
zochin:
chotiin maan tuul gol, mon tuuliin burgas baigaa uu??, zaaval chyrgaj ,suitgej ,goloo bochirduulj baich estoi umuu ???, bi, ta bid bugdeeree chun yagaad ingeed gol usaa suitgedeg um ??, bi ta nariig er oilgochgui um???, ene Baigal orchnii yaam ,chuuch tsagdaa ene gol burgasaa chamgaalj toriin nudarga uzuul !!!
2019-06-03
Naad ulgert chin itgeh hun hovor doo zailuuul. Harin ter bichleg chin yos zuigui durak hunees ch garhaargui ed bna le shuu
2019-06-03
Ийм новшоор удирдуулсан сэтгүүл зүйн салбар эрүүл байх ёсгүй. Хурдхан зайлуул
2019-06-03
Шантаажчин хулгайч луйварчин чи чи өөрөө юм биш үү. Бичлэг чинь олон нийтийн зэвүүцлийг төрүүлж чин шударгаар ажиллаж байсан олон зужн сэтгүүлчдийн нэр хүндийг шороотой хутгаж хаячаад олон юм хуцах хэрэггүй. Зайлна гэснээрээ зайлаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэх байгууллагад гай бололгүй тоилж үз,
2019-06-03