Туркменистанд шивээсийг хориглолоо 
2019-06-09

 

Туркменистаны Ашхабад хотод шивээс хийдэг мастеруудыг эрэн хайж, олноор нь саатуулж эхлэсэн гэж Азатлык радио мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, цагдаагийнхан шивээстэй хүмүүсийг саатуулан, хэлтэс дээр аваачиж, шивээсийг хаанахын, ямар шивээсчин хийсэн талаар байцааж байгаа гэнэ. 


Туркменистанд шивээсчдийн үйл ажиллагааны эрхзүйн статус тодорхойгүй бөгөөд албан ёсоор хориглоогүй ч тухайн үйлчилгээг үзүүлдэг салон ч байдаггүй байжээ. 


Шинээр гарсан хоригийн талаар албан ёсны хэвлэл мэдээллүүд яма нэг тайлбар хийгээгүй бол төрийн хэвлэлүүдийн нэг болох  Arzuw news шивээсний хор уршгийн тухай, түүнчлэн Шариатын хуулиар шүтлэгтэй мусульманчууд биеэ ямар нэг байдлаар өөрчилөх нь хориотой, үгүй бол хараал тусна гэсэн утга бүхий нийтлэл гаргажээ. 


“Мусульман орнуудад шивээсний нэг ч салон хайгаад олохгүй. Яагаад гэдэг нь тун ойлгомжтой. Сүнсний ариун сүмийг чимэглэсэн хүн хараал тусна. Ийм ажил хийж мөнгө олохыг зүрхэлсэн хүн мөнгө хулгайлсанд тооцогдоно. Шариатын хуулиар энэ үйлдэл болон үүний төлөө мөнгө авч байгаа нь хараал тусах үйлдэл, харин үүнээс эгэл мусульман хүн бүр эмээдэг” хэмээн дээрх эх сурвалж мэдээлжээ. 


Энд дуулгахад, Туркменистаны иргэдийн гадаад төрхтэй холбоотой хориг тавьсан анхны тохиолдол нь энэ биш юм. Өмнө нь туркменчүүдийг сахал тавих, үс, хумсаа ургуулах, будахыг хориглож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ulsiin bodlogoor ajild avhgui bh heregtei
2019-06-10
Zochin:
Mongol bas horih heregtei nuuree ugaaj chadahgui haltaichihaad shiveeseer yahav dee.
2019-06-10
gol ni DOX,elegnii c,v virus haldvarlah ersdelees boloo biz...
2019-06-09