Дельфинүүд олноор амиа алджээ
2012-01-17

Америкийн баруун хойд эргийн Кэйп Код хотын орчимд далайн эргээс 40-50 орчим үхсэн далайн гахай олджээ. Мөн 20 гаруй далайн гахайг далайн эрэгт шидэгдэж үхлийн даваанд байхад нь аварч усанд нь эргүүлэн тавьжээ. Хачирхалтай нь “эмнэлгийн тусламж” авсан зарим нэг дельфин эргэж далайн эргээр эргэлдэж газарт шидэгдэж гарахыг, нэг ёсондоо “амиа хорлох”-ыг оролдож байсан гэнэ. Нэг дор их хэмжээгээр загас үхсэн тохиолдол гардаг ч энэ удаагийнх шиг далайн гахай бөөнөөрөө “амиа хорлосон” тохиолдол байдаггүй аж. Эрдэмтэд далайн усны бохирдол энэ явдлын гол шалтгаан хэмээж байгаа ч зарим нэг тайлагдашгүй оньсого мэт зүйлс үүний цаана байж магадгүй хэмээн таамаглах хүмүүс ч байгаа аж.
Shuud.mn
Сонин хачин
Mr Byambaa:
Ene muu USA giin nuuts yusluudees l bolj baihgui yu. Delpin dolgionii davtamjaar zug chigee oldog amitan. Yamar negen undur davtamjtai dolgion taraahad l iim zuil bolno shuu deee. Harin delhiin muhuh tsag oirtoj baigaa gehdee heden myangan jileer yrigdana shuu dee. Neeree delhiin muhul bishee hun turulhtuniii soyol irgenshliin tugsgul gevel boloh ym baina.
2012-01-18
ekro:
tiim uchraas delhiin tsag ni oirtoj duusna ymshig bn delhiin baigali gol agaar oi mod buh n buurlad bn tgd tsag oirhon esus irne genee
2012-01-17
yag unendee edgeer amitad baigaaliin yamar neg ayulaas zugtaj garch irsen n ene baij magadgui eswel gazar hudlult boloh gej baij ch boloh yum
2012-01-17