Өнөөдөр болох спортын тэмцээнүүд
2019-06-13

 

Бишкек. Кыргызстан улсын нийслэлд эхэлсэн сонгомол бөхийн “Ратбек Санатбаев” олон улсын тэмцээнд Монголын бөх М.Даваабанди, Г.Ханбүргэд нар хүч үзэж байгаа билээ. Тэдний тэмцээнийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга очиж үзэх юм байна.

 

Женев. Тус хотод байрлах Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) оффист Монголын 3х3 шигшээ багийнхан хүрэлцэн очно. Тэд 2015 онд Азийн аварга цол хүртэхдээ өмссөн тоглолтын хувцсаа өнөөдөр FIBA-д дурсгал болгон бэлэглэх юм.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин