Дэлхийн шилдэг самбочид Улаанбаатарт өрсөлдөнө
2019-06-17

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит самбо бөхийн холимог багуудын “Мазаалай” дэлхийн цомын анхдугаар тэмцээн манай эх оронд болох гэж байна.

 

 

Олон улсын Самбо бөхийн холбооны (FIAS) календарчилсан төлөвлөгөөний дагуу долдугаар сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон юм. Дэлхийн цомд баг бүр эрэгтэйчүүдийн 68 кг, 74 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 56 кг, 68 кг, байлдааны самбогийн 62 кг, 90 кг, +90 кг-д бөхчүүдээ өрсөлдүүлэх болно.

 

Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1989 онд самбо бөхийн дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулж багаараа 2-р байрт шалгарч байсан түүхтэй.

 

Ц.Оргил

Shuud.mn
Сонин хачин