"Сод Монгол" шатахууныхаа үнийг буулгалаа
2019-06-18

Сод Монгол групп өнөөдрөөс шатахууны үнийг буулгаж эхэллээ. Тус компани өнөөдрөөс АИ92 шатахууны үнийг 50-60 төгрөгөөр буулгана гэдгийг менежер Баатарсүрэн хэллээ. Ингэснээр АИ92 шатахууны үнэ 1880-1890 төгрөгийн үнэтэй болох юм.

 

 

Тус компани өмнө нь дизелийн түлш болон АИ95 шатахууны үнийг 40 төгрөгөөр буулгажээ. Одоогоор "Сод Монгол"-ын шатахуун түгээх станцуудаар дизелийн түлш 2370, АИ95 шатахуун 2300 төгрөгөөр худалдаалагдаж байна.

 

ОХУ-ын Роснефть компаний Ангарский нефть, химийн үйлдвэрийн үнэ, Сингапурын бирж дээрх нефтийн үнэ буусантай холбоотойгоор шатахууны үнийг ийн буулгаж буйг Сод Монгол Группээс мэдээлж байна. 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Saindaa ch buulgaagui baihaa. Tertei tergui delkhii dayar buuj baina.
2019-06-18