Б.Батзориг эхнэртээ, Ч.Улаан эхнэрийнхээ дүүд…
2019-06-19

Найман сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг толгойлж, УИХ-ын нэр бүхий гишүүд оролцсон “ЖДҮ-гийн хэрэг” мандаж байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжиж ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаар дамжуулан жилийн гурван хувийн хүүтэй зээлдүүлэхээр “хэдхэн” төгрөг төсөвт суулгасныг төрийн түшээд хуваагаад авчихсан нь ил болсон юм.

 

 

“…Эзэн нь юмаа мэддэг” гэдэг шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг төрийн нэрийн өмнөөс зарцуулах эрхтэй ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг эхнэрийнхээ удирддаг “Тээвэр ачлал” ХК-иар 1.4 тэрбум төгрөг “гулгуулчихсан” байсан. Мөн дараахан нь түүнтэй холбоотой “Наму дэвжих” хэмээх компани ч гарч ирж байв. Харин бусад гишүүд 950 сая голдуу тэгшитгэсэн дүнтэй “зээл” авчихсан байдаг юм.

 

Эхлээд арав гаруй гишүүн гэж байснаа хорь, гуч болж явсаар эрүүгийн хэрэг үүссэн нь хориод гишүүн болж хоцорсон. Тэдний хэрэг ээлж дараалан шүүхэд шилжсэн. Гэхдээ сүүлийн үед энэхүү ЖДҮ-гийн хэргийн яасан ийсэн нь дуулдахаа болиод байна. Ер нь бол ЖДҮ-гийн хэрэг мартагдах ёсгүй. ЖДҮ-г цөлмөсөн гишүүд хариуцлагаас мултрах ёсгүй гэсэн ард түмний үзэл бий. Тиймээс энэ хэргийг хэрхэн шийдэх нь вэ гээд нийтээрээ харж л суугаа гэсэн үг.

 

Ийн ЖДҮ-гийн хэргийг бага яриад ирэхээр “ЖДҮ-чид” том том дуугараад, УИХ-ын Байнгын хорооны дарга, Засгийн газрын сайд болно гэж яриад, Оюутолгой шүүмжлээд, Эрдэнэтийн асуудал яриад явж өгч байгаа л харагдаж байна. Дахиад хэлэхэд, ЖДҮ-гийн хэргийг олон нийт мартаагүй л байгаа шүү.

 

Энэ хэрэг шийдэгдэж амжаагүй байтал ХХААХҮ-ийн шинэ сайдтай холбоотой “шинэ  хэрэг” босоод ирлээ.

 

 

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

3.1.5.“хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг  хэлнэ.

 

 

Б.Батзориг ЖДҮ-гийн хэрэгт орооцолдоод ажлаа өгч, оронд нь Ч:Улаан энэ яамыг хариуцсан сайд болсон. Болоод хагас жил ч болоогүй байна. Гэтэл эхнэрийнх нь дүү ХХААХЯ-тай холбоотой мөнгө төгрөгний ажил хийж байгааг Монголын махны холбоо, Хүнсчдийн холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос, ноолуурын холбооныхон  нийтэд зарлачихлаа. Сэтгүүлчид ч ухсаар гаргаад ирэв.

 

Тэгэх нээ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Ч.Улаан сайдын эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК хонь, ямааг амьдаар нь экспортлох бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан байв 15 мянган мал бордоод, бэлэн болгочихсон. Сайд Ч.Улааны эхнэрийн дүү О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК нь БНХАУ-ын “Эрээн” хотод өдөрт 15 мянган бог мал нядлах хүчин чадалтай й хоёр ашиглалтад оруулж байгаа тухай мэдээлэл ч цацагдав.

 

Харин Ч.Улаан сайд улайсан ч үгүй. Тэрээр энэ явдалд “…Хэн ч бай, хэний хүн, хэний ч дүү бай төрийн хууль, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажиллана. Тэнд тавигдсан шаардлага, үзүүлэлтийг тавьж, дүрэм журмын дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Манай эхнэрийн дүү хоёр жилийн өмнөөс мал эрүүлжүүлэх цогцолбор байгуулах ажилд оролцож эхэлсэн юм билээ. Тэнд ажиллаж байгаа нь үнэн. Энэ цогцолбор байгуулагдаад хоёр жил болсон, бүтээн байгуулалтын ажлаа хийсэн, малаа гаргах боллоо гэж асуудал тавьж буй. Мал гаргахад мэргэжлийн хяналт, гааль гэх мэт холбогдох байгууллагууд тавих ёстой шаардлагаа тавиад явах байх. Мал гаргах асуудлыг аймгууд саналаа үндэслэж, яамтай гэрээ хийнэ. Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамааралгүй, бизнесээ хийгээд явж байгаа хүн. Үүнийг ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж бодож байна” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Гэтэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар Ч.Улаан сайдын эхнэрийн дүү О.Даваасүрэн нь мань сайдтай хамаарал бүхий этгээд болж таараад байгаа юм. Мөн энэ хуулиар Ч.Улаан сайд эхнэрийнхээ дүү О.Даваасүрэнгийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахыг хориглосон байна.

 

Хэрвээ Ч.Улаан сайд энэ маягаараа улайлгүй, цайрчихсан хариу өгөөд, үйл ажиллагааг нь дэмжээд явбал АТГ анхааралдаа авч, арга хэмжээ авахыг хуулиар зохицуулж өгчээ.

 

Ер нь тэгээд Ч.Улаан сайд эхнэрийнхээ дүүг хаана, ямар мөнгө төгрөгийн ажил хийгээд явж байсныг мэдэхгүй байсан гэвэл худлаа. Мэдэж байгаа атлаа “…Би сайд болъё” гэж гүрийсээр сайд болоод суучихдаг нь ноцтой л асуудал болно. Одоогийн парламентад олон удаа сонгогдсон “мэргэшсэн, туршлагатай парламентч” хэмээн өөрсдийгөө цоллодог хэдэн гишүүний нэг нь Ч.Улаан л даа. Гэвч ийм хүнээс энэ зэргийн ёс зүй, ёс суртахуун гарахгүй байгаа нь  Монголын төрд ямар хүмүүс залраад байгааг хэлээд өгч байгаа юм.

 

Эцэст нь хэлэхэд, ёс суртахууныг гишгэчсэн иймэрхүү этгээдүүдэд хууль л үйлчилдэг номтой  билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.19  ЛХАГВА  №124  (6091)

З.БАТТӨМӨР

Shuud.mn
Сонин хачин
АРД:
ЭНЭ ХӨГШЧҮҮЛЭЭ ХУРДАН ХЭРГИЙГ НЬ ХЯНАЖ ШАЛГААД ДУУСДАГ ЮМ БОЛ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАА Ч НАСААРАА АРД ТҮМНЭЭС МӨНГӨ ШОМБОДООД Л ХАГАРТЛАА Л БАЯЖЛАА ЭДНЭЭС ӨӨР ЗАЛУУЧУУД ЭХ ОРНОО АВЧ ЯВАХ ЦАГ НЬ БОЛСОН ТЭГЭХДЭЭ ЭДНИЙ ЗААХ ЗАМААР БИШ ЧИНЬ ШУДАРГЫН ЗАМААР ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭНЭ ХУУЛЬ БУСАР БАЯЖСАН ХҮМҮҮСЭЭС ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХУУЛЬ ГАРГА ЦАГ НЬ БОЛЖ, ХЭРЭВ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАН ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН ХӨРӨНГӨӨ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭХ ОРНООСОО ХӨӨЖ ЗАЙЛУУЛ ХУВИА ХИЧЭЭСЭН ТЭДЭНТЭЙ ТЭДЭНГҮЙ МОНГОЛ УЛС МОНГОЛЫН АРД ТҮМЭН ОРШИН ТОГТНОЖ ХӨГЖИЖ Л ТААРАА.
2019-08-21
зочин:
мал амьдаар гаргах шийдвэрээ эртхэн цуцалсан дээр бхаа сайдаа арай л болчимгүй,сэтгэлгүй яргачин санаа шүү өөрөө морь мал гэдэг хүн
2019-08-21
ЗОЧИН:
Бие муутай үр хүүхэд эхнэрээ хаясан хүн монголын төлөө хайрлаж ажиллах уу. Бид ийм л хүнийг сонгосон хохь нь.
2019-08-20
Зочин:
Улааны хэд дэх эхнэрийн дүү нь вэ залуу эхнэрүүдийн нэгийг нь мал гаргах зөшөөрөл бусдад нь хүн гаргах зөвшөөрөл өгч тогтоох санаатай байгаа байх арга тэгэхгүй бол будаа болно!!!!!
2019-06-25
Батзориг гэж тэнэг банхар:
Эхнэрийнхээ дансанд 3 тэрбумыг хийдэг.
2019-06-19
heee:
ali ehner ni yum bee. Zuraach exner ni uu esvel massagechin ehner ni uu. 3ohin uree ehnerteigee hayad massagechin avgaitau suusan gee bz dee. DAUN syndtomtoi ohinoo hayasan zavan buzriin har novsh
2019-06-19
irgen:
todorhoi asuudluudiig shiidej chadahgui huivaldaad baigaa shyyhiinhentei ni hamt bygdiig ni shorond …..oor yamarch zam baihgui !!!!
2019-06-19
ene ulaachihsan post kommunistiig toroos zailuulaachee shal hudlaa hvn sh dee
2019-06-19
Ждү гэхээр багш эмч нарыг барина гэж яриад байдаг дарга нартай улс даа
2019-06-19
Монголчуудын гол стратегын бүтээгдхүүн гэдгийг энэ өвгөн надаас илүү мэдмээрсэн.....................
2019-06-19
Монголчуудын гол хэрэглээгээр их тоглож байна даа өвгөн та арыг нь даахуу............
2019-06-19
Сүхбааатар:
Уг нь сайхан туршлагатай олон жил ажилсан хүн л дээ. Тэхдээ одоо нас өндөр болсон хүн орчин үеийн шинэ залуусд байр сууриа өгөх хэрэгтэй шүү дээ. Дэмиий л юмтай ноцолдоод бгаа юм. Улсын гол салбар шүү дээ
2019-06-19
цайцан фсдакууд МАН -аар ч харин будаа шороо шиг их байна Улаан хулгайч улааагаач
2019-06-19
Контрбандийн наймаачин Даваасүрэн:
Улаан залуу эхнэрийн төрсөн дүү хууль бус наймаагаар гаршсан Даваасүрэн гэж нөхөр. Монгол малыг амьдаар нь гаргах гэж Хятадуудаас баахан доллар салгаж, хүргэн ах Улаан нь Хятад очиж гэрээ тохиролцож байгаа нь цайрцан хоноцын сэтгэлгээтэй гаруудын шинж. Эднийг төрөөс зайлуул
2019-06-19
zochin:
Батзориг эхнэртээ итгэдэг, эхнэр нь найдвартай, Улааны эхнэр ч найдвартай, "хадам дүү" нь ч найдвартай ажээ
2019-06-19
Nam bus irgen:
Ene idej uuj hanaj tsadahaa medehee baisan hulgaichuud 7-n uulin tsaaguur dald oroosoi.
2019-06-19
уРВАГЧ УЛААН сАЙД ЗАЙЛАА..........
2019-06-19