Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ
2019-06-19

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий.  Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно.” хэмээсэн юм.

 

 

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав.

 

 

Тэрбээр, “ Өнгөрсөн 04 дүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ.

 

Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо  Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно.” гэж мэдэгдлээ.   

Shuud.mn
Сонин хачин
Ай мэдкүү:
Батхүү хөрөнгө мөнгө юуч байхгүй. Чихрийн шижин л байна гээд байгаагүй билүү. Бүх хөрөнгөө алтжингийн алтан авгай нтршилжүүлчихсэн байсандаа
2019-06-21
Munguntulga:
Odoo jastin kolongig uls uuruu avah hergetei ulsin kolonktoi boloh hergetei shathuunii unig tegjil bariul bolomjtoi sanagdaj bnda
2019-06-20
MONGOL ULS:
HULGAICHDIIN MUNGIIG,ED HURUNGIIG SHUUD BITUUMJILJ SHOROND BUH NASAAR NI HORIH HEREGTEI
2019-06-20
MONGOL:
maaaash zuv.odoo l mongol uls ezentei gedgee haruulah tsag bolson,HULGAICHDAAS MONGOLOO AVARIA,
2019-06-20
Zoxvhin:
Za 52 ter bumiin shuuhiin shiidveriihen dundaas n hulgai hiigeed ulsad oruulahgui baih vii. Hadgalamj zeeliin horshood dgamdfuurhad tor avlaa geed dundaas n hulgailsan olon darga nar baisan.
2019-06-20
ogi:
29 jiliin aimshigiin eh orniig undseer m nuraasan oodgyi humuus daan ch yav daa huuhuud onchirchiin nastanguud olsjiin asar uudam eh orontoi 3 say hun amtai bidniig doromjiljiin
2019-06-20
Обобл:
Энэ янзаараа улам тунгалаг болж байна цаашид ч дараагийн залуу үе шүүж их хэрэг илрүүлнэ. Төрд Нууц гэж байдаггүй юм гэж үнэн хэлжээ
2019-06-19
Л.Болд:
Ер нь бид нар хулгай луйврын асуудлаа “МАШ НУУЦ” гэсэн төрийн тамга дарж нуудаг. Ингэж нууж хаацайлдгаа болих хэрэгтэй.Тамхи наймаалсан гэмт хэрэгтнүүдийг юуг нь нуудаг юм бэ. МАНАН-гийн үед мафийн системд шилжсэн. МУ-ын нэр хүндийг унагасан, ял эдлэх ёстой, Монголын төрөөс зайлуулах ёстой хар данс бий болгосон, төрийн дип/паспортыг ашиглаж гэмт хэрэг хийж бгаа энэ асуудлыг өнөөдөр бид ил тод нээлттэйгээр хэлэлцэж шийдвэрлэх ёстой бтал нууж бгаад толгойг нь илээд өнгөрдөг байж болохгүй.Үүнээс болж асуудал дахин дахин даамжирсаар бна. Өнөөдөр 70 кг героин зөөж байгаа дипломат алба маргааш юу зөөх вэ? Утаат тамхины наймаачдаа толгойг нь илээд элчин сайдаар эргүүлэн томилж явуулаад бсан. Ингэж л толгой цустах байж. Хууль бус наймаанд холбогдсон элчин сайдуудын бүхэл бүтэн жагсаалт бна. Тэр бүх жагсаалтаа ард түмэнд ил болгож бгаад асуудлаа шийдье. Хэний ямар хүний сүлжээ бдаг вэ гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Үүнийг ил болгох цаг болсон. Хаалттай хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж бна
2019-06-19
ZOCHIN:
GULIICHIHUUD IIM IH HURUNGUTEI BJIIJ NIILJ HUSAH GEED L HULEEGEED BJ.BUH HURUNGIIG N HURAAJ DUUDLAGAAR ZARAAD ,UURIIG N TER SHOROND HORJ BVAL TAARSAN LUIVARCHIN BJ.
2019-06-19