"Никитон" хамтлагийн тоглолтын тасалбар 10 мянган төгрөг
2019-06-20
Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын рок, попын ертөнцөд туурвисан уран бүтээлээрээ хэдийнээ өөрсдийгөө “тамгалж”, тод мөрөө үлдээж чадсан уран бүтээлчид бол "Никитон" хамтлагийнхан. Тус хамтлагийн уран бүтээлчид 25 жилийн ойн тоглолтооо энэ сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй аж. 

 

Тоглолтод "Харанга" хамтлаг, МУГЖ Сарантуяа, МУГЖ Ариунаа, Наран, Камертон хамтлаг, Нисванис хамтлаг, Хар Сарнай хамтлаг, Сэрчмаа, Дээгий (хийлч), Ука, Ана, A-Sound хамтлаг, Fire хамтлаг, The Lemons хамтлаг, БУГЖ Амархүү оролцох бөгөөд шилдэг DJ нар сор бүтээлээсээ тоглох юм байна.

 

"NICITON" 25 ANNIVERSARY

 

Хэзээ: 2019 оны 6-р сарын 29-нд

Хаана: Төв Цэнгэлдэх Хүрээлэн

Хэдэн цагт: 12:00 - 24:00

Тасалбарын үнэ: 10.000₮

Vip үнэ: 100.000₮

 

Тасалбар борлуулах цэг:

 

Ticket.mn 1900-1800

shoppy.mn

Shuud.mn
Сонин хачин