Өсвөрийн бадминтончид Монголд өрсөлдөж байна
2019-06-20

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос өсвөр үеийн олон улсын нээлттэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байна. Гурав дахь жилдээ зохиож буй уг тэмцээнд Тайланд, Энэтхэг, Макао, Сингапур, Тайвань, Солонгос, Монголын 99 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм.

 

 

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хос, хөвгүүдийн хос, охидын хос гэсэн таван ангилалд болж, энэ сарын 23-нд аваргуудаа тодруулна. Уг тэмцээний дараа үргэлжлүүлээд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох тэмцээн Спортын төв ордны “А” зааланд эхлэх аж. Энэхүү тэмцээнд 24 орны 300 гаруй тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 25-30-ны хооронд үргэлжлэх гэнэ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин