БНХАУ-ын даргыг Ким Жон Ун эхнэрийн хамт биечлэн угтжээ
2019-06-20

 

 

БНХАУ-ын дарга Ши Жинпиний Хойд Солонгост хийх төрийн айлчлал зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Өнөөдөр өглөө тусгай үүргийн нислэгээр Пхеньянд газардсан Ши Жинпинийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун эхнэрийн хамт нисэх буудал дээр биечлэн угтжээ. 


ССТV агентлагийн мэдээлснээр БНАСАУ –ын нийслэлд БНХАУ-ын далбааг өлгөж, оршин суугчид Хятадын тэргүүнийг угтахаар гудамжинд жагссан байсан гэнэ. 


Мөн Хойд Солонгосын эрх баригч намын хэвлэл болох Нодон Синмун сонин эхний нүүрнийхээ дээд тал хэсгийг Ши Жинпиний айлчлалын тухай мэдээлэлд зориулсан бөгөөд “олон улсын харилцааны хүндхэн сорилтууд тулгарч байгаа ч ийнхүү айлчлал хийж байгаа нь Хятадын тал болон Засгийн газар БНХАУ-БНАСАУ-ын найрамдалд онцгой анхаарал хандуулж байгаагийн илрэл” гэж онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн 
 

Shuud.mn
Сонин хачин