С.Эрдэнэ намынхаа гишүүдийг цагдаагаар дарамтлуулжээ
2019-06-21

Баримт-1

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Дундговь аймагт намынхаа гишүүдтэй уулзалт  хийхээр очсон боловч хөөгдөж туугдан буцжээ. Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтыг парламентад элч төлөөлөгчөөрөө сонгон илгээж байсан, ардчиллын үнэ цэнэ, шударга ёсны үнэлэмж, мэдрэмж өндөр Дундговьчууд Ардчилсан намын нэр хүндийг шороотой хутгаж буй С.Эрдэнийг уриа лоозон, шаардлага, эсэргүүцэл, шүүмжлэлтэй угтах нь зүй ёсны хэрэг. С.Эрдэнэ товлосон уулзалтаа хийлгүй буцсаныг эгэл жирийн гишүүд нь өөр зуураа “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгч боллоо хэмээн жиг жуг хийж байна. 

 

 

Баримт-2

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Өвөрхангай аймагт намын гишүүдтэйгээ уулзалт хийхдээ өөрийг нь шүүмжилж, эсэргүүцэж буй гишүүдээ дарамталж, айлгах арга хэмжээг урьдчилан авчээ. Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дэд дарга П.Алтангэрэлд аймгийн Цагдаагийн газраас албан бичиг ирүүлж, С.Эрдэнийн уулзалтын үеэр жагсаал, цуглаан зохион байгуулахгүй байхыг анхааруулж, Зөрчлийн тухай хуулийн олон заалтыг сануулан улсын сүрийг үзүүлсэн байна.

 

Баримт-3

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоног буюу 2019 оны зургадугаар сарын 10-14-ний өдрүүдэд тусгай удирдамж, тушаал шийдвэртэй хэд  хэдэн жагсаал, цуглаан зохион байгуулсан. Гэтэл эдгээр жагсаал, цуглаан нь албан ёсны зөвшөөрөлгүй байсныг ЦЕГ-аас олон нийтэд мэдээлсэн юм.

 

Дээрх гурван жишээнээс хэд хэдэн дүгнэлт гарч байна. Нэгт, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ айдас хүйдэстэй байна. Айсан хүнд аргал хөдөлдөг болохоор алхам бүртээ амиа хоохойлох арга чарга хийж байна. Өвөрхангайд болсон явдал үүний тод жишээ болов. С.Эрдэнэ уриа лоозон барьж, шударга шүүмжлэл, шаардлага тавьсан гишүүнээ цагдаагаар далайлган сүрдүүлэх шалтгаан юу байв. Яагаад намынхаа гишүүдийн шүүмжлэлийг сонсохгүй байна вэ?

 

Хоёрт, С.Эрдэнэ өөрөө хууль, дүрэм зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулсан нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс бусдыг жагсаал, цуглаан битгий хий гэж айлган сүрдүүлэх ёс зүйн эрх түүнд байхгүй. Өөрийн толгой дээрх бутыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харав гэдэг л энэ байх. Энэ жишээн дээр л гэхэд С.Эрдэнийн зарчимгүй, ёс зүйгүй зан авир харагдаж байна. Өөрөө хууль дүрэм зөрччихөөд бусдыг хууль дүрэм мөрдөхийг анхааруулна гэж юу байх билээ. Яг үүн шиг Ардчилсан намыг ардчилалгүй болгочихоод ямар үзэл баримтлалаа орон даяар танилцуулж явааг ойлгоход бэрх. Ардчилсан намын үнэт зүйл, үзэл баримтлал бол ардчилал, хүний эрх, шударга ёс байсаар ирсэн. Одоо харин энэ бүхэн байхгүй болсон. Намын даргынхаа уулзалт дээр гишүүд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж болдоггүй дарангуйлал Ардчилсан намд хэдийнэ тогтжээ.   

 

Үгээ хэлэх гэсэн шударга гишүүдээ хууль, журмаар сүрдүүлэн амыг нь барихыг оролдож буй С.Эрдэнэд өөрт нь хуулийг хатуу сануулах цаг болжээ. 


Б.Дорж

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хүн алсан хүнээс монголчууд хар мѳртэй хүн гэж зайгаа барьж амьдарч ирсэн.Одоогоор бол хар энергитэй гэсэн үг.Ц.Элбэгдорж Ми.Энхболд сахал Эрдэнэбилэг Т.Бадамжунай Д.Эрдэнэбат Ж.Эрдэнэбат Ж.Мѳнхбат Ж.Батэрдэнэ халзан Ганболд Э.Батүүл хужиртыг хулгайлсан хужаа Д.Ганбат гээд явах МАНАН мафийн нэг хулгайч нь.С.Эрдэнэ.
2019-06-27
зочин:
Нөгөө өвчтөй авгай Энхсайханы нөхөрийн гар хөл явж байгаа байлгүй тэр нь цагдаа гэсэн байх.
2019-06-21
ZOCHIN:
ERDENIIG HAANA CH OCHISON IJILHEN.MONGOL HUMUUSIIG MALNAASAA DOR UZDEG ELBEGDORJ SHIGEE ULS TURUUS YVSAN N ULZIITEI BIZDEE...
2019-06-21
Т.Аюурсайхан::
Шүүгч нарыг томилох, огцруулах эрхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн учраас нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгөхөөр болсон талаараа хэлж байна. Мөн хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэх бөгөөд хар тамхитай холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ гэдгээ ч илэрхийллээ. Төрийн албанд ажилладаггүй хэр нь дипломат пасспорттой 58 иргэн байгааг ч хэлж байна.
2019-06-21
эрдэнэ бид 2 шоронд сууж үзээгүй юм биш угаасаа шоронгийн хулгайч
2019-06-21
Lodoi:
Yls toriin tsag hygtsaa ni dyysaj 461r angid ochih tsag ni ali hediin bolson
2019-06-21
эрдэнэ бид 2 шоронд сууж үзээгүй юм биш угаасаа шоронгийн хулгайч
Ж.Батзандан: МАНАН-гийн хар тамхины бүлэглэл гадаад харилцаа, тагнуул, шүүхийг тэр чигт нь атгаж байна
2019-06-21
ene hvnii uls tord bh hugatsaa n duussan bhaa ter bayangoldoo ochij nvglee namanchilsan chini deer bhaa
2019-06-21
МОНГОЛЫН ЦАГДАА БАХ МЭЛХИЙН НОХОЙД БАРЬДАГ МОД БОЛЧИХСОН ЮМ УУ?
2019-06-21
АН аа олон түмэн хүлээж авахгүй байхад улаам цайм зүтгээд байх юм даа одоо цаг үе хүмүүсийн сэтэхүй хандлага мэдрэмж өөрчлөгдсөн хуучин шиг хүчээр тулгаж зүтгэж айлгаж санал авахгүй харьцангуй өөр болсон энэ хүн чинь тохирохгүй байгаа болохоор АН нэр хүнд өсөхгүй бйана шүү дээ
2019-06-21
ЭНЭ БАХ МЭЛХИЙ ТАРВАГААР ХАМГААЛУУЛСАН,
2019-06-21