ШХАБ-ын орнууд үндэсний валютаар тооцоо хийх ажлыг эрчимжүүлнэ 
2019-06-21

Харилцан тооцоонд үндэсний валютуудыг ашиглах хувийг нэмэгдүүлэх, гишүүн орнуудын ажил хэргийн хүрээллийн хооронд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд ШХАБ дэмжлэг үзүүлнэ гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов мэдэгдлээ. 


“Улс хоорондын харилцан тооцоонд үндэсний валютуудыг ашиглах явдлыг өргөжүүлэхийг гишүүн орнуудын тэргүүнүүд үүрэг болгосон. Үүнтэй холбоотойгоор харилцан тооцоонд үндэсний валютуудын эзлэх хувийг нэмэгдүүлэх замын зургийн төсөл бэлтгэх ажил үргэлжилнэ” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Түүнчлэн саяхан болж өнгөрсөн дээд хэмжээний уулзалтын үеэр талууд ШХАБ-ын хөгжлийн сан болон ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах, Ажил хэргийн зөвлөл болон байгууллагын Банк хоорондын нэгдлийн нөөц боломжийг нээх хүчин чармайлтыг өндрөөр үнэлсэн гэж цохон тэмдэглэсэн байна. 


Эргэн сануулахад, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-ний өдөр Киргизийн Бишкек хотод болсон. Энэ арга хэмжээнд Орос, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, Тажикистан, Узбекистан гэсэн гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд түүнчлэн ШХАБ-ын ажиглагч орнууд болох Афганистан, Белорусс, Иран, Монгол улсын төрийн тэргүүнүүд оролцсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин