Үс засуулбал идээ, ундаа олно
6-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 24. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 22. Сумъяа гараг. Шувуун хошуут одтой, зургаан цагаан мэнгэтэй, хар луу өдөр.  

 

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Shuud.mn
Сонин хачин