Улаанбаатар хотын музейг сэргээн засварлана
2019-06-24

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

 

Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдээгүй аж. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр уг музейд хадгалагддагаас байрны багтаамжаас шалтгаалж 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

 

Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хуучны дурсгалт байшинг сэргээн засварлах гэж байгаа нь маш зүйтэй, дэмжиж байна. УБ хотын музейн байрны эсрэг талд бөхийн өргөөний өмнө байрлах энэ байшинтай хамт яг нэг онд баригдсан бараг ижил шахуу загварын байшинг хүмүүс андахгүй дээ. Энэ 2 байшинг анх нэгэн орос худалдаачин бариулж ашиглаж байсныг ардын засаг ялсны дараа засаг авч,нэгэнд нь тухайн үеийн нам, засаг төвхнөж, нөгөөд нь ардын засгийн анхны харилцаа холбоо байгуулагдсан түүхтэй байшин юм гэнэ лээ. 1990-ээд оны эхээр харилцаа холбооны музей байгуулж энэ байшинд ажиллуулж байсан юм. Тийм болохоор одоо хувь хүмүүс дэлгүүр,хоолны газар болгон ашиглаж байгаа тэр байшинг бас түүхэн дурсгалт зүйл хэмээн үзэж,төрийн мэдэлд авч, сэргээн засварлаад УБ хотын музейгээ өргөтгөн / музейн 2-р байр хэмээн/ашиглаж болох юм бишүү.
2019-06-24
Улаанбатар хотын удирдлагад хийх, шийдэх ганц ажил бий. Тэр нь юу вэ? Зай засваргүй барьсан балгас , хашаануудыг цэгцлэх . Зарагдсан газруудыг буцаах улсын мэдэлд авах.
2019-06-24