Никитон хамтлаг ЭХЭМҮТ-д 10 сая төгрөг хандивлалаа
2019-06-24

Никитон хамтлагийн 25 жилийн ой тохиож буй билээ. Тус хамтлаг ойн баяраа тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 сая төгрөгийн хандив өргөлөө. Никитон хамтлагийнхан нийгмийн хариуцлагаа ухамсарлаж энэхүү хандивыг өргөж буйгаа хэлээд эх, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай тоног төхөөрөмжид зарцуулахыг хүсэв.

 

 

Дашрамд дурдахад Никитон хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолт энэ бямба гаригт төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
Wow мундагзалуусдаа баярлалаа манай урлагийнхнаас анх удаагаа л ингэж том хандив өргөж бгаа нь боллоо...Яахав хандив өгөх албагүй ч тэд ард түмнийхээ буянгаар л мөнгө олж бгаа ....том машин унаж тансаг байшинд амьдарсан л хүмүүс.
2019-06-24