Цагдаагийн алба хаагч шагналын мөнгөө хандивлав
2019-06-25

 

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна.

 

Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа. Тухайлбал ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, Цагдаагийн хошууч М.Баасанцэрэн шагналын мөнгөө тамирчин залууд хандивлажээ.

 

Тэрбээр "Миний бие өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Мөнгөн шагналаа О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлалаа. Эрүүл энхийг хүсье" хэмээв. 

 

 

Энэ мэтчилэн монголчууд чадах бүхнээрээ тамирчин залууг эрүүл саруул болгохын төлөө нэгдэн зүтгэж байна. Та ч мөн залуу тамирчин О.Дөлгөөнд туслах аянд нэгдээрэй.

 

Хандив өгөх хэлбэрүүд:

 

Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)

 

Хандивын данс: Хаан банк 5721081225Хүлээн авагч: Л.ОчбадрахХолбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

 

Жич: Хандивын албан ёсны данс нь зөвхөн дээрх бөгөөд хандивын хуурамч дансаас сэргийлж нягтлахыг хүсье.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ахмад:
Ядарсан хүнд тусалдаг жинхэнэ монгол цагдаа байна.Ар гэрт нь сайн сайхныг ,ажилд нь амжилт хүсье
2019-06-25
Цагаан тахал !:
Эрүүл төдийгүй цэл залуу тамирчин хүн яагаад 3-хан хоногт элэгний дутагдлын эцсийн шатанд орж болохыг туйлшрамтай хийрхүү гэнэн итгэмтгий Монголчууд ядаж боддог болох хэрэгтэй .Үнэнийг хэлчихэд үүнд бараг ганцхан боломж байгаа . Цусанд шууд хоруу чанар өндөр халдвар орсон! Тариур, эм тариа Америк-д Монгол шиг чөлөөтэй байдаггүй. Заавал эмнэлэгийн нөхцөлд эмчийн заавраар бүх эмчилгээ явдаг.Тэхээр бараг хар тамхи найдваргүй хүмүүсээс авч хэрэглэсэн байгаа.
2019-06-25
Ари:
Ямар сайхан сэтгэл, хүн чанар вэ.
2019-06-25