УИХ-ын гишүүн Л.Болд ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас уучлалт гуйхаар болжээ
2019-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

 

Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан... Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ. Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Харин хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “УИХ-ын гишүүн Л.Болдын 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр хэлсэн ярьсан зүйл нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн дагуу өөрийн байр сууриа илэрхийлсэн, аль нэг хүний нэр зааж гүтгээгүй, түүний өмнө нь удирдлагад нь ажиллаж байсан АТГ-ын явуулж ирсэн буруутай үйл ажиллагаа нь хүний эрх чөлөөг боогдуулж, хүнлэг бус ажилласан гэдгийг шүүмжилж хэлсэн нь ямар нэгэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн үйлдэл биш юм. Хурал дээр тухайлан Б.Хурцыг буруутгаж, нэрийг нь дурдсан нэг ч үг хэлээгүйг анхаарна уу” гэж дурдсан байна. Энэхүү шүүх хуралдаанаас “Хариуцагчийн дээрх мэдээлэл бодитой, үнэн болохыг хариуцагч баримтаар нотлоогүй, тухайн мэдээлэл нь Б.Хурцын нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай” гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна...

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтад нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн 79 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Санчирбалын гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэжээ.

 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Болд Б.Хурцын эсрэг хийсэн мэдээллүүдээ баримтаар нотолж чадаагүй учраас ТЕГ-ын экс даргаас уучлалт гуйхаар болсон байна.

 

Г.Онон

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Зоригийн хэрэгт холбогджулан шоронд байгаа хүмүүсийг яах вэ
2019-06-27
иргэн:
хурц чинь шорондхтлс хэрэгээр Зориг хэрэгээр хүн хилсдүүлэн Чимгээ нарыг шоронд хийсэн юм биш үү
2019-06-27
Зочин:
Хулгайч нарын тал хучтэй байна шуу.
2019-06-27
Зочин:
Ингэний танхимын худалдагдсан хэдэн шуугч шийдээ юу? Юу гэсэн шийдвэр гарахыг урьдчилаад ч хэлэх амархвн.
2019-06-27
45:
Zuv
2019-06-27
ИРГЭН:
болд гайгүй залуу гэж боддог байлаа батзандантай хөтөлцөөд хогийн юм хийгээд бусдын барлаг хийгээд яваад байхыг бодход их л өчүүхэн амьтан юмдаа гэж дүгнэж байна хүн гүтгэж худалаа шудараг царайлан гэдэг мөнгөөр ажиллаж байгаа байхаа
2019-06-27
мөнгө аманд нь чихээд ирэхээр юу г ч хийж чаднадээ хө.
2019-06-27
Хурцаас айхдаа худлаа ярьж нэр хvндийг нь унагах гэж БОЛД БАТЗАНДАН 2 хамтарч зvтгэж байгаа байхаа
2019-06-27
Худлаа ярьдаг УИХ гишvvдийг татдаг болох хэрэгтэй монголчуудыг тэнэг гэж боддогоо болих зевдээЭнэ Болд германд тегссен юм уу юм ч ярьж чадахгvй боловсрол их муутай нехер юмаа олон жил УИХ суучихаад vг ч олигтой ярьж чадахгvй нехер юмаа
2019-06-27
Болд Батзандан 2 УИХ гишvvний хувьд ес зvйтэй соелтой байх хэрэгтэй хvнд боловсрол хамгийнчухал даа хvний ярьж байгаагаас хvний боловсрол харагддаг юм худлаа орилоод нэр хvнд олох бол эндvvрэл гэж бодох хэрэгтэй эхлээд энэ 2 ыг сонсдог байлаа одоо сувгаа сольдог болсон.
2019-06-27
Эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нар байна. Эд нарын шийдвэр хүчин төгөлдөр гэж үү?
2019-06-27
зочин:
Мафи нөлөөтэй хэвээр л бна даа,
2019-06-27
мөнгө аманд нь чихээд ирэхээр юу г ч хийж чаднадээ хө.
irgen:
yag unen!
2019-06-27
Болд Батзандан нар ялнаа харж л байгаарай Хурц хулгайчаа
2019-06-26
irgen:
yag unen!
МАНАНтай тэмцлээ л гээд байсан хүн гүтгээд байсан байна ш дээ. Өөрсдөө МАНАН юм биш үү
2019-06-26
ZOCHIN:
BOLD N CH YAHAV HUN GUTGEJ,DAMIRANGIIN ENHBAT GEDEG HUNIIG HURTC AVCHRAAD ALCHIHSAN GEE BIZDEE..TEGVEL TER ODOO YAHUU....
2019-06-26
Irgen:
Ta nar songoo biz dee. Tegeed buuljisunduu hahaad l baij baihgui yu orkuudaa.
2019-06-26
Лу гийн хүүхдүүд угаасаа шуналтай хүүхэмсэг наызаа ар нударгаар нь хадардаг хачин хүмүүс бдгн. Болд дорсойчоод яршигдө гэнэт улс төрд идэвхтэй дүр царайлаад. Одоо уучлалт гуйждэ амныхаа зоргоор чалчаад явсан хүн хэ хэ хэ
2019-06-26
irgen:
odoo tegeed zobdoo l heregt holbootoi geed baisan ni yuch ygui bolj mash zever hyn bolood huvirchihsanuu nogoo hurz gedeg ni ?!
2019-06-26
зочин:
манан толгойгоо ѳндийлгѳж эхлэв бололтой
2019-06-26
Лу-гийн гэр бүлийнхэн гэж шунал тачаал нь ханаж цаддагггүй хүмүүс байдаг. Үнэн заваан новшнууд. Лу чи эрэлхэг цэргийн өмнө өвдөг сөхрөн уучлалт гуйх болж дээ, Зүсээ хувиргасан луйварчаан
2019-06-26
иргэн:
Санал нэг байна.
2019-06-26
Болдын мэдрэл олон жилийн өмнөөс муудсан тул Ордоны эмч анхааралдаа авч мэргэжлийн эмчид үзүүлж яаралтай группт оруулах арга хэмжээ аваарай.
2019-06-26
Иргэн:
Болдын бүх хулгайг дурьдаад цааш нь ярих уу яах уу гээд байсан нь үнэн байжээ
2019-06-26
Мөөгий:
Одоо ОюунЭрдэнийг уучлалт гуйлгах хэрэгтэй.Онц байдал нэрийн дор УҮГазруудыг хувааж идэж дууслаа МонголРосцвемент нэгдлийг. 49% буюу ТDB багийн нөхдүүд сайн анхаар.МонгоРосцвемент нэгдлийн Тэгшжаргал гэж ОюунЭрдэнийн нэг ангийн найз гэх нөхөр самарч байгаа хууль бус нотлох баримтууд байгаа шүү .Хурцаа
2019-06-26
Bold metiin huniig undeslelgui gutgedeg iim humuus olon bh um daa
2019-06-26
иргэн:
хурц чинь шорондхтлс хэрэгээр Зориг хэрэгээр хүн хилсдүүлэн Чимгээ нарыг шоронд хийсэн юм биш үү
Зочин:
Хурц нээрээ хурц юмаа. Чадаад л бх бололтой .
2019-06-26
иргэн:
Зоригийн хэрэгт холбогджулан шоронд байгаа хүмүүсийг яах вэ
болд гэж үнэндээ л төрд бх ямр ч ёс зүйгүй хүндээ иим хог шаар шавхруунууд төр удирдаж бна гж бдхоор л бөөлжис хүрхиим даа
2019-06-26
Irgen:
Ta nar songoo biz dee. Tegeed buuljisunduu hahaad l baij baihgui yu orkuudaa.
иргэн:
Санал нэг байна.