Мотоциклийн ослоор 16 настай хүүхэд амиа алджээ
2019-06-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.06.24-ний өдөр нийт 273 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд  1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

-2019.06.24-ний 03.45 цагийн орчимд  Увс аймгийн Өлгий сумын 2-р баг “Татвар” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 17км/ шороон замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй  Э нас барсан.

 

-2019.06.24-ний 05.30 цагийн орчим Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 13км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль онхолдож, жолооч 16 настай, эрэгтэй Д нас барсан.

 

-ЧД 12 дугаар хороо Дэнжийн 1000-н зам, “Нарантуул-2” автобусны буудлын замд “Hyundai Aerocity маркийн автобусны жолооч Х, явган зорчигч 46настай, эмэгтэй О-г  мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч О ГССҮТ-д хүргэгдэж очоод  нас барсан

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

2019.06.25-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 302 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 213 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 8 хүн гэмтэж бэртсэн байна.  Энэ өдөр хүүхэд бэртсэн зам тээврийн ослын дуудлага ирээгүй бөгөөд улсын хэмжээнд ноцтой зам  тээврийн осол гараагүй байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 33 жолоочийг илрүүлэн, 26 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Хөдөө орон нутагт улсын дугааргүй, жолооч биш хүмүүс мотоцикл унаж хөдөлгөөнд оролцох явдал ихсэж байгаа бөгөөд аюулгүй байдлаа хангаж, хамгаалалтын малгай өмсөж замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас уриалж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин