Улаанбаатар хотын 41 орон сууцны барилга усанд автжээ
2019-06-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Үерийн аманд барьсан барилга, орон сууцнууд эхнээсээ хөрсний ус, бороо усанд автаад эхэлжээ.  Усыг нь зайлуулах системгүйгээс төвлөрсөн бохирын шугамруу нийлүүлэх асуудалд хүндрэл гарч байгаа аж.

 

Үүнээс болоод төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, улмаар шугам, хоолой эвдэрч гэмтэх асуудал үүсээд зогсохгүй өндөр үнээр худалдаж авсан орон сууцны суурь бетон нь чанарын шаардлага хангахгүйгээс болоод тухайн барилга хэзээ мөдгүй нурж ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироох эрсдэл яригдаж эхэлжээ.

 

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хөрсний усанд автсан барилга, байгууламжийн судалгаа, дүгнэлтийн талаар танилцуулах уулзалт”-ыг  зохион байгуулав.

 

Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, СӨХ-ны дээд зөвлөл, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод болон ШУТИС-ын багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

 

Тус хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон ШУТИС-аас хамтран хэрэгжүүлсэн “Хөрсний усанд автсан барилга, байгууламжид хийсэн судалгаа”-ны дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд ашиглахад зориулан гаргасан “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт –гарын авлага" номыг тарааж өгсөн. Мөн усанд автсан барилга, байгууламжуудыг хариуцан ажилладаг СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад тус судалгааны дүгнэлтийг хүргүүлэх тухай мэдээллийг өглөө.

 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх асуудлыг дан ганцаар хариуцан шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд цаашид Засгийн газрын хэмжээнд буюу салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн хүрээнд шинэчлэн, сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралд тус санал, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Батаа:
Хариуцлага үүрдэг төрийн хулгайчууд байна уу байхгүй тэгээд одоо байр авсан ардын буруу болждээ төрийн томчуудаа гэж
2019-06-30
Зочин:
Барилга барих зөвшөөрөл олгосон, барилга барьсан хүмүүс дээ хариуцлага тооцооч ээ. Барилга хот төлөвлөлт улсын комисс гэж авилгалд идэгдсэн хүмүүс байдаг ш дээ. Эрдэнэтуяа дарга нь өчнөөн саяын авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан биз дээ. Тэр нөхдүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй болохоор ийм юм болж байгаа юм. Ниргэсэн хойно нь хашгирдаг төр засагтай улс манайх л байх.
2019-06-30
zochin:
usan jaran ehelsen geseen uer usni ayul deer ueiinh shig golin ai saw duurnee
2019-06-28
Хэн дуртай нь дуртай газраа барилга барьдаг авилгаар зөвшөөрөл өгөөд хариуцлага хүлээх эзэн байдаггүйн үр дүн
2019-06-28
хамгийн голон хүн
2019-06-28
Muusain novshnuud ene ulsuud hechneen jiliin huls hucheeree olson munguuruu avsan bga shd barisan ulsuudiig ni shuud shuuhed uguh heregtei arai denduu hohirooj bn shd
2019-06-28
time tower g ирээд хараад огооч угаасаа энэ хавьд ус шуурээгуй барилга 1 ч алга
2019-06-27
ерөнхийдөө эдгээр барилгууд ашиглалтын стандарт дахгүй болж баахан нөхөд орон байргүй болно
2019-06-27
хамгийн голон хүн
Үнэн үг:
Улаанбаатарт хаана үер болохоор бороо орсон юм. Нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг дан дутуу нүд хуурсан ажил хийхээр ийм байдалд ордог юм. Тэгээл баахан сүр дуулиантай юм бичээл. Жалганд буучихаар их бага борооны ус урсаж л тааран биздээ. Монголчууд хүний төлөө амьдарч байгаа юм шиг байдагаа болих хэрэгтэй.Хүн бүр өөрөө өөртөө, үйлдэл бүртээ шүүмжлэлтэй хандах цаг болжээ.
2019-06-27