Г.Занданшатар: Задралаас нэгдэл рүү явах цаг үе тохиож байна
2019-06-27

 

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хэлэлцэхийг дэмжсэн. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдэд мэдээлж, санал солилцлоо. Эдүгээ иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэхээр УИХ-ын Тамгын газрын ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр сэтгүүлчидтэй “Өглөөний цай” уулзалт хийж,  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр:

 

-Ард түмэн өнөөдөр парламентын засаглалыг хүчтэй байна гэдэг. Үндсэн хуулиар парламентын зарим эрхийг хязгаарлаж байгаа. Хамгийн гол нь Ерөнхий сайдад үүрэг, хариуцлагыг нь үүрүүлж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар солигдож ирсэн. Одоо бид задралаас нэгдэл рүү явах цаг үе тохиож байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслөөр “давхар дээл”-ийг тайлж, Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг өгч байгаа.

 

Мөн парламентын засаглалыг сайжруулах үүднээс гишүүдийн ирцэнд өөрчлөлт оруулж байна. Хуулийг батлахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор бус нийт гишүүдийн олонхиор батлахаар заасан. 76 гишүүний олонхи нь 39 гишүүн хуралдаанд оролцсоноор ирц, бүрдэж асуудлаа хэлэлцэн батална. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар хуралдаанд оролцсон гишүүдийнх олонхи гэхээр 20 гишүүн хууль баталж байна гэсэн үг.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.

 

2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан. Энэ заалт хэвээрээ байгаа. Гэтэл ард түмний өвчийг төрийн өмч болгожээ гээд шүүмжилж байгаа. Энэ бол одоо ч хэрэгжиж байгаа заалт. Байгалийн баялагтай улс хэрхэн баян байдгийг Норвегийн Үндсэн хууль харуулдаг. Норвегит хүн бүр баян. Норвегит одоо байгаа нэг асуудал нь далай руугаа хаяж байгаа хаягдал. Байгалийн баялгийг хүн бүр хүртэж, тэгш шударгаар хуваарилах хэрэгтэй. Гэтэл манайд цөөхөн гэр бүлийн ашиг болоод байгаа. Дийлэнх иргэн амжиргааны түвшин доогуур амьдарч байна гэдгийг онцолж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ирц нэмэхээр Сөрөг нам хурал хаяж эхэлдэг шүү дээ. Тэрийг яах вэ. Ерөнхийлөгч парламент тараадаг эрхтэй болмоор юм уу
2019-06-29
Саяхан МАН-ын шинэчлэгч залуучууд Оюу толгойн луйврын гэрээ болон авилгын асуудалд холбогдон шалгагдаж байгаа МАН-ын хүндэт дарга, ноён Ерөнхий Сайд асан С.Баяртай нүүр тулан уулзаж, одоо та энэ намаас бушуухан явж үз, танаас болж манай нам баларч, сүйрч нэр хүнд нь уналаа.Та одоо зам мөрөө хөө гэх аясын сүрхий үг хэлэхэд өөдөөс нь хэн энэ намыг ийм олон суудалтай болгосон юм бэ, хэн энэ намыг ийм баян санхүүтэй болгосон юм бэ, хэн энэ намыг ийм шилэн ордонтой болгосон юм бэ, хэн та нарыг ийм юм ярьж орж ирэх болгосон юм, мөнгө төгрөг мэдэхгүй, мисс байтугай хүүхэн мэдэхгүй ногоон нялзрай амьтад байхад хэн энэ бүхэнтэй золгуулж хүүхэн шууханы амтыг үзүүлж, гоо сайхан, мисс эхнэртэй болгосон нь хэний буян бэ, хэн болчихоод та нар ийм юм ярьж явна вэ, харин өөрсдөө тонил гэх аясын юм хэлж амыг нь алгадахад нээрээ үнэн юм байна шүү гэж ихэнх нь дотроо бодсон гэнэ.
2019-06-27
Х.Оюунцэцэг: Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын хэрэгт шүүгчид нэр холбогдсон баримт байгаа гэдгийг УИХ-ын дарга өөрөө хэлсэн байна лээ. Баримтаа удахгүй дэлгэх байх.Талийгаач Бямбаа шүүгчийн үхэл зүгээр нэг амиа хорлосон хэрэг биш шүү дээ. Тэр хүн цорын ганц гэрч нь байсан юм. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн гэнэт амиа хорлоно гэж байхгүй.
2019-06-27
Х.Оюунцэцэг:
Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын хэрэгт шүүгчид нэр холбогдсон баримт байгаа гэдгийг УИХ-ын дарга өөрөө хэлсэн байна лээ. Баримтаа удахгүй дэлгэх байх.Талийгаач Бямбаа шүүгчийн үхэл зүгээр нэг амиа хорлосон хэрэг биш шүү дээ. Тэр хүн цорын ганц гэрч нь байсан юм. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн гэнэт амиа хорлоно гэж байхгүй.
2019-06-27
зочин:
Ийм заваан юмнуудын дор нэгдэнэ гэж юу байхав дээ! Улам бүр задарч байна...
2019-06-27
Андуурч байна, задрал руугаа явж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд нийлэхээр нэгдэл болохгүй шүү дээ. Ард олон нягтарч байж нэгдэх болдог юм.
2019-06-27
toriin avilgachid:
Bygd l River gardend baigaashdee! Sportiin avilgaliin altan medaltnuud khyrtel.... Ene khotkhonii 90% ni 2012 onoos khoish Elbegmongonii yed tomorson avilgach toriinkhon bgaa! Khudal gvl ochood khar! Corrupshion Garden gvl zokhino!!!! Bair yzekh geed ochson taarsan bolgon golgonoson nokhoi tsarailsan tsagaan zakhtai avilgachid bnalee! Byy zygle Buzartana shyy!!
2019-06-27
irgen:
toriin omch gej yarina shyydee, toriin omch chin ard tymnii omch….yneheer mal shig umnuud yuch oilgohgui umaa
2019-06-27
арилгахаа болио:
ИХ хурлын дарга та мэргэжлийн бус эгч Г.Батцэцэгийгээ төрийн ажил замхруулах ажлаа зогсоовол яасан юм вэ?
2019-06-27
zochin:
Албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус эгч Г.Батцэцэгийгээ албан тушаалд томилуулж, төрийн ажлыг замхруулж байгаагаа арилгачихаад үнэнч шудрага царайлбал яасан юм вэ? Өөрөөсөө эхлээд төрийн ажил албыг замхруулж байгаа зогсоовол яасан юм вэ? АТГ үүний хаагуур яваад бна вэ? Ард түмнээ ингэж алагчлахаа болиочээ АТГ-нхан. Шудрага хуулийн дагуу байцгаал даа.
2019-06-27