Бүлэг гэмт этгээдүүдийг илрүүлжээ
2012-01-17

Мал хулгайн гэмт хэрэг өнөө цагт өсөж магадлалтай, махны үнэ ханш өсөлтийг далимдуулан мал, махны хулгайн хэрэг нэмэгддэг цаг үеээр Эрүүгийн цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн хэмжээнд зохион байгуулж, энэ чиглэлээр УМБГ, ЗЦГ, НХЖХГазар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтран ЭЦГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс удирдсан ажлын хэсэг арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дархан-Уул аймгийн Хонгор, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн,  Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Борнуур сум, Орхон аймгийн Жаргалант сумдын нутаг дэвсгэрээс сарын хугацаанд долоон удаагийн үйлдлээр  276 тооны бог малыг малчдын хот, хашаа, саравчнаас нь тасалж тууж авч явж, эзгүй талд хол аваачин  нядлах, тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөдөг, эзэн холбогдогчгүй хэргүүдийг илрүүлэн ажиллажээ.   ЭЦГ-ын алба хаагч нар налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн ЭЦТ-ын алба хаагч нартай хамтран шалгахад Б, Х, Э нар нь хутга, жижиг сүх зэргээр бүрэн зэвсэглэсэн Багануур дүүргийн нутгаас 2 адуу хулгайлсан гэмт хэргийг үйлдэж хэргийн газарт, толгой, шийр, гэдэс доторыг хаясан **-** улсын дугаартай цагаан өнгийн Соната 2 маркын машинаар тээвэрлэн явахыг саатуулан тогтоолоо. Эдгээр иргэд малчдын хоттой хонь, адуу зэргийг шөнө оройн цагаар, хариулага хараа хяналтгүй үеийг далимдуулан малыг тууж хулгайлдаг байсан юм.   Шалгалтын явцад: сэжигтэн этгээд Б, Х, Э , Б,  Б, Н , Г   нарын бүлэглэл нь Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутгаас таван удаагийн үйлдлээр иргэдийн 61 тооны бог мал, 4 тооны адууг хээр нядлаж, малын хээл, гэдэс доторыг нь хаяж тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэн болохыг нь тогтоон Улсын мөрдөн байцаах газрын гурван хэлтэс, Хэнтий аймгийн цагдаагийн газрын ажлын хэсгийн алба хаагч нартай хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн  явуулж байна.     1.    2011.12. 20-21-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар баг “Ногоон тойм” гэх газарт өвөлжиж байсан малчин Ц-гийн хоттой  хониноос тасдаж тууварлан 22 тооны хонийг нядалж гэдэс доторыг хаясан, цагаан өнгийн Соната 2, цэнхэр өнгийн Элентра  маркын автомашинуудыг ашиглан тээвэрлэсэн 2.    2011.12. 27-28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16-р зөрлөгийн нутгаас айлын хашаатай 20 тооны  хонийг тасдаж тууварлан нядалж гэдэс доторыг хаясан, цагаан өнгийн Соната 2, цэнхэр өнгийн Элентра  маркын автомашинуудыг ашиглан тээвэрлэсэн 3.    2011.12.19-20нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр баг “Гичгэнэ” гэх газар 2012.01.06-гы шөнө иргэн Б-гийн хоттой хониноос 16 тооны хонь, 3 тооны ямааг тууж хээр аваачин нядлаж  гэдэс доторыг нь гаргаж хаясан, цагаан өнгийн Соната 2, цэнхэр өнгийн Элентра  маркын автомашинуудыг ашиглан тээвэрлэсэн 4.    2011.01.15-ны шөнө Багануур дүүргийн нутгаас 2 тооны адуу хулгайлан нядлаж, цагаан өнгийн Соната 2, цэнхэр өнгийн Элентра  маркын автомашинуудыг ашиглан тээвэрлэсэн 5.    2011.01.10-ны шөнө Г, Б, Э нар нь бүлэглэн Багануур дүүргийн нутгаас 2 тооны адуу хулгайлан нядлаж цагаан өнгийн Соната 2, цэнхэр өнгийн Элентра  маркын автомашинуудыг ашиглан тээвэрлэсэн, зэрэг хулгайн хэргүүдийг Улсын мөрдөн байцаах газрын 3 хэлтэс, Хэнтий аймгийн цагдаагийн газрын ажлын хэсгийн алба хаагч нартай хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн  явуулж байна. Эдгээр сэжигтэн эдгээдүүд нь урд өмнө хулгай болон дээрмийн гэмт хэрэг үйлдээд шүүхийн шатанд шалгдаж байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн байна. үйлдсэн гэмт хэргийн талаар   УМБГ-ын 3 хэлтэст  Эрүүгийн хэрэгт яллагдагч Б, Э, Б, Н нарын 14-н этгээдүүд нь  2007 оны 03-р сарын 30-аас 2010 оны 01-р сарыг хүртэлх хугацаанд  Хэнтий, Дорнод аймаг, Нийслэлийн Багануур, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэрээс 34 удаагийн үйлдлээр бүлэглэн иргэдийг дээрэмдэх, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэж нийт их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 145.4, 147.2-р яллагдагчаар шалгагдан Хэнтий аймгийн Сум дундын шүүхэд /Шүүхийн шатанд/ шалгагдаж байх хугацаандаа дараагийн хулгайн Юйлдлийг Юйлдсэн болохыг тогтоосон байна. Төв аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэгт яллагдагч Х нь 2011.01.25-ны шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын “Дөтлүүр” гэх газраас иргэн Ж -ын уяж хурдлуулдаг, хурдан удмын угшилтай 12 тооны адууг хулгайлан өөрийн хашаандаа аваачин сүхдэж нядласан хэрэг үйлдэн ЭХТА-ийн 145.3-аар яллагдагчаар шалгагдан Төв аймгийн Сум дундын шүүхэд /Шүүхийн шатанд/ шалгагдаж байгаа.          
Shuud.mn
Сонин хачин
enhbat:
muusain maliin hulgaichidiig undur yl uguh heregtei ydarsan humuusiin amjirgaag avaj yvaj bgaa hunii unergui novshuud bgaan uursduu hudulmur hiij chadahgui hunii hiisen zuiliig hulgaildag amitad
2012-01-20
OYUKHAI:
hfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhfhf jkjkjkjkjkjkjkjkjkjkkjkjkjkjkjjjjjkjkjkj gngnbnbnbnbnhgfhgrfsfjhdjsgcfjdsghcgdf jgvhfgfgdgdgdgdfedferetrerererhytrythcksvc bjvczkxczhbklNHKVjlgydfhuyfjzsgbdhafdhsgtu igv.huiflJ.,uhf.HJdfd. jdfld ufk bhn chfdx grutks hdrf,l UawfjKBHSDHFX HS ,JDHJDF DHFGD,HDJFSLYTSA BYHWDGJ;BGAHSF .L,.,.JGJA JGXHFhf.,GDHFS;JDF,FSD DHU';JDS HDF GFASG.
2012-01-17
zochin:
muusai maliin hulgaich nar hohichino muusai hulgaichuudiin gariig tasdah ymsan
2012-01-17