Заамарын гурван уурхайн үйл ажиллагааг зогсоолоо
2019-07-02

МХЕГ-ын 12 дахь цахим шуурхай хурлаас өгсөн үүргийн дагуу Газрын даргын баталсан 19/108 дугаартай удирдамжаар Заамар сумын нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, бичил уурхайн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд Байгаль орчин, Геологи, уул уурхайн, Хөдөлмөр, Хөдөлмөрийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ.

 

 

Шалгалтад 11 аж ахуйн нэгж, байгууллага, 3 бичил уурхайн нөхөрлөл хамрагдсан ба 181 зөрчил илрүүлж 3 аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг улсын /ахлах/ байцаагчийн актаар зогсоож, 135 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага, 38 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүллээ. 

 

Эх сурвалж: МХЕГ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
eee ashgui dee, saihan baigalitai gazriig udahgui hyn amdrahiin argagui bolgoh baij, baigalia suitgehgui ajil hiizgee hymyysee eh ornoo uhaj sendiichleed amdrah gazargui boloh ni
2019-07-02
МХЕГ:
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫХАНД ХЭЛЬЕ . ХААВАЛ БҮГДИЙГ НЬ ХАА. ХААЛТАА ӨГСӨНГ НЬ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨГҮЙГ НЬ ХААСАН ГЭЖ УНШИГДАЖ БАЙНА. ТОСОН ЗААМАР СӨНӨЛӨӨ, ХАТАН ТУУЛ ШИРГЭЛЭЭ. НУЛЬ АВИЛГА ҮНЭРТЭЖ БАЙНА. ТЭР 3 Н УУРХАЙ НЬ ЯАЦЫН. БУСАД 30 УУРХАЙ НЬ ЯАГААД АЖИЛДЫН.
2019-07-02
Үйлажиллагаа яг зогссон уу,Зогсоож чадсан уу? Эсвэл цаасан дээр зогсоосон уу? Зогсоож хаасан гээд ажиллаж байгаа газар байнаа.Ж-нь Төв айгийн Сүмбэр сумын хойд хажууд Алт гэгчийг ухаж байна.МХЕГ гээч байгууллга төсөв гудрахаас өөр ид шидгүй тул татан буулгаад тараасан ч илүүдэхгүй.
2019-07-02