Лукашенко: Сүүлийн үед Монгол, Беларусийн хамтын ажиллагаа идэвхижсэн 
2019-07-11

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлсэн талаар Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээллээ. 


Тэрбээр мэндчилгээндээ, “Сүүлийн үед манай хоёр орны хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт мэдэгдэхүйц идэвхижсэн. Бидний хамтын хүчээр цаашид ч цогц, үр ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг хэвээр хадгална гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. 


Түүнчлэн Монгол улсын Ерөнхийлөгчид эрүүл мэнд, төлөвлөсөн ажлаа бүтээхэд нь амжилт хүссэн бол Монгол улсын иргэдэд хөгжин цэцэглэлт, сайн сайхныг ерөөв гэж Беларусийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 


Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин