Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжжээ
2019-07-14

 

Хаврын чуулган өндөрлөсөн ч ээлжит бус чуулганыг зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хийж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-ны чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр өөрийн саналаа илэрхийлнэ. 

 

Наадмын өдрүүдэд ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд саналаа солилцсон байна. Тухайлбал, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа үг хэлэх үеэрээ илэрхийлжээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Маш зөв, талархаж байна
2019-07-14
Зочин:
Чимид, Лүндээ нар ноороглож, зоотехник, малын эмч голдуу нэгдлийн хэдэн дарга нар, амбийцтай хэдэн гар аль эрт юу ч мэдэхгүй мөртлөө 1992 онд баталсан хуулийг өөрчлөхөөс яахын?
2019-07-14
айраг пиав тавьчаал үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцээд л байг уу
2019-07-14