Туркменистаны Ерөнхийлөгч комд ороод сэргэсэн гэв 
2019-07-24

 

Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовыг нас барсан талаарх мэдээллийг анхлан гаргасан YouTube  дахь  Erkin Turkmenistan суваг дээр шинэ мэдээлэл гарсан талаар hronikatm.com мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх бичлэгт Туркменистаны Ерөнхийлөгч амьд, хоёр хоногийн туршид комд орсон байгаад одоо ухаан орж сэргэсэн гэжээ. 


Тодруулбал, долоодугаар сарын 20-21-ний өдрүүдэд Бердымухамедов ухаангүй хэвтсэн бөгөөд харин 22-ны өглөө ухаан орсон байна. 


Erkin Turkmenistan сувгийн мэдээлэл дээр өмнө нь хуурамч мэдээлэл түгээсэнд уучлалт гуйж, Туркменистанаас мэдээлэл авахад тун бэрх гэдгийг ойлгохыг хүсчээ. 


Энд дуулгахад, өнгөрсөн ням гаригт гарсан, Ерөнхийлөгчийн үхлийн тухай мэдээллийн анхдагч эх сурвалж нь дээрх суваг байсан бөгөөд харин маргааш өдөр нь Евразийн асуудлын мониторингийн төвийн захирал Аслан Рубаев бизнес хүрээллийнхнээс эх сурвалж авсан гэж “Москвагаас ярьж байна” радио станцад Бердымухамедовыг нас барсан гэж мэдээлж байсан юм. 


Харин мөн өдрийн орой нь Рубаев мэдэгдлээ няцааж, уучлалт хүссэн


Ийнхүү Ерөнхийлөгчийн үхлийн талаар хуурамч мэдээлэл гарах болсон нь Туркменистаны тэргүүн долоодугаар сарын тавнаас хойш ердөө ганц л удаа олны өмнө гарсан бол албаны эх сурвалжууд Ерөнхийлөгч “алга болсон” шалтгааны талаар ямар ч тайлбар хийгээгүй байна. 

 

Туркменистаны Ерөнхийлөгч таалал төгссөн тухай мэдээлэл худал гэв

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин