АНУ цаазын ялыг дахин хэрэглэнэ
2019-07-26

АНУ-ын Холбооны эрх баригчид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд анх удаа цаазын ял хэрэглэхээр болсон тухай тус улсын Хуульзүйн яам мэдэгджээ. 


Мэдэгдэлд дурдснаар, таван онц хүнд гэмт хэрэгтнийг цаазлах хуваарь гаргахыг АНУ-ын Ерөнхий прокурор Уильям Баррд үүрэг болгосон байна. 


Тодруулбал хүний амь нас хөнөөсөн, хүүхэд болон ахмад настнуудыг тамлан хүчирхийлсэн хэргээр ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэн хоригдлуудыг цаазлахаар болжээ. 


Төлөвлөгөө ёсоор цаазын ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-2019 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд тусгай тарилга ашиглан гүйцэтгэх юм байна. 


Гэр бүлийн гурван хүнийг хөнөөсөн Даниэль Льюис Ли, настай эмэгтэйг ач охиных нь хамт хөнөөсөн Лезмонд Митчелл, 16 настай охиныг хүчирхийлэн хөнөөсөн Уэсли Иру, хоёр ой гарантай охиноо тамлан хөнөөсөн Альфред Буржуа, таван хүнийг буудаж хөнөөсөн дастин Ли Хонкин нарын таван хүнийг цаазлахаар болжээ. 


АНУ-ын Хуульзүйн яамны мэдээлснээр эдгээр хоригдлууд давж заалдах шатны бүх шүүх хурлаар орсон бөгөөд одоо ялыг гүйцэтгэхэд ямар ч саад бэрхшээл байхгүй гэнэ. 


Энд дуулгахад, АНУ-д 2003 оноос хойш холбооны түвшинд цаазын ял гүйцэтгээгүй. Харин мужуудын эрх баригчид энэ төрлийн шийтгэл ноогдуулах эсэхээ өөрсдөө шийддэг байсан бөгөөд орон нутгийн түвшинд цаазын ял үе үе гүйцэтгэдэг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
IRGEN_LOMBARD:
Tegej baij ELBERGDORJid aluulav
2019-07-26
irgen:
dahin hereglene bish baihaa buruu orchuulaa biz ugaasaa zaaziin yaltai shdee, zaarim neg muj l zaaziin yalgui teriigee buzaj sergeej baigaa biz
2019-07-26
Дорж:
Монголд ч гэсэн цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Зэрлэг адгууснуудыг тонилгож л байвал таарна.
2019-07-26
IRGEN_LOMBARD:
Tegej baij ELBERGDORJid aluulav