4500 хүнийг хамруулсан англи хэлний сургалт пүрэв гаригт эхэлнэ
2019-07-29

Оюутан залуусын хүсэлтээр Ерөнхийлөгчийн ивээл дор “Ажилтай оюутан-Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд  энэ зун нийт 1200 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаад байгаа аж.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Харин англи хэлтэй залуус хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд, ахисан түвшний 21 хоногийн англи хэлний сургалт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр (2019.07.29) мэдээлэл хийлээ.

 

Уг хөтөлбөр нь англи хэлний түвшинг ахиулах,  цаашид залуусын англи хэл сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Залуус англи хэлний сургалтаас гадна эерэг хандлага, хувь хүний хөгжлийн хөтөлбөрт ч давхар хамрагдах аж. Сургалтад нийт 4500 хүн хамрагдах бөгөөд дөрвөн их сургуулийн гадаад хэлний тэнхим, гадаад багш нартай хамтарч зохион байгуулах юм.

 

Сургалтын хүрээнд нэг оюутан нийт 63 цагийн хичээл үзнэ. Нэг ангид 160 хүн 10 багштайгаар лекц, семинар гэсэн хэлбэрээр хичээл явагдана гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

 

Сургалтад хамрагдаж буй хүмүүсийг их дээд сургуулиуд байраар үнэ төлбөргүй хангаж, багш нарыг цалинжуулах аж. Ингэхдээ монгол багш нарыг 700 мянган төгрөг, гадаад багш нарыг 2 сая төгрөгөөр цалинжуулах юм байна.

 

Хичээл 08 дугаар сарын 1-ээс эхлэх бөгөөд өнөөдөр (2019.07.29) 20:00 цагт Монголын оюутны хөгжлийн зөвлөл гэсэн цахим хуудсаар анги хуваарилалт  явагдана.

 

Т.Номин-Эрдэнэ

Shuud.mn
Сонин хачин
Англии хэлний сургалт төлбартэй юм уу, хаана яаж бүртгүүлэх юм бэ, мэдээлэл хаанаас авах вэ
2019-07-29