З.Энхболд, А.Гансүх нар Ерөнхийлөгчийг дагалдан явжээ
2019-07-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

 

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.

Shuud.mn
Сонин хачин
Har:
Tomor zamiin khergees zugataad USA d orognoj bgaa zaluugaa daguulaad irerei Eronkiilogchoo! Bas Baterdene gdg khulgaichaa martav!!!
2019-08-01
бэлтрэг чацга 2тойгоо хэн баян жонхуу баян
2019-07-31
иргэн:
Бас нэг офшорчин
2019-07-30
2 манан авгай яанаа мэдэх юм юу ч байхгүй татвар төлөгчдийн мөнгө үрээл арвин шиг эрт нөгөө ертөнцдөө мордох вий дээ
2019-07-30
Эд нар бүтэхгүй ээ:
Бүлэг хулгайч нар Дон Карлеоны шарил дээр тангараг өргөхөөр яваа юм биз дээ?!
2019-07-30
иргэн:
Бас нэг офшорчин