Пакистан: Орон сууцны хороололд онгоц унажээ 
2019-07-30

 

Пакистаны хойд хэсэгт Равалпинди хотын орон сууцны хороололд цэргийн онгоц унасны улмаас 19 хүн амиа алджээ. Ослын улмаас онгоцны хоёр нисгэгч болон экипажийн гурван гишүүн амиа алдсан талаар Вести мэдээллээ.  Пакистаны армийн нисэх хүчний энэ онгоц мягмар гаригт шилжих шөнө сургуулийн нислэг үйлдэж яваад сүйрсэн байна.

 

Онгоц унасны дараа шатсан бөгөөд гал ойролцоох барилгууд руу тархсны улмаас ийнхүү олон хүн амиа алджээ. Ослын шалтгааны талаарх мэдээлэл гараагүй байна. 

 

Г.Бямбасүрэн
 

 

Shuud.mn
Сонин хачин