Дарханы түр замыг засварлахаар болжээ
2019-07-30

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна. Төв замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчиж буй иргэд бухимдалтай байгаа юм. 

 

Олон улсын хэмжээнд тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулсан энэхүү томоохон төсөл өнгөрөгч зургаадугаар сарын 17-нд нээлтээ хийсэн. Зам тээврийн хөгжлийн яамнаас "Дархан-Азза" төрийн өмчит хувьцаат компанид чиглэл өгч түр замыг гаргажээ. Гэвч гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаагүй, төсөв хөрөнгө байхгүйгээс шалтгаалан 40 гаруй хоногийн хугацаанд түр замын арчлалт хамгаалалт орхигдсон байна. Тэгвэл ЗТХЯ-наас түр замын засварт зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэсэн бөгөөд удахгүй түр замыг засварлах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаар болжээ. Түр замын арчлалтын ажлыг удахгүй эхлүүлнэ гэдгийг БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" компанийн зүгээс мэдэгджээ.

 

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд өргөтгөж, шинэчлэх ажилтай холбогдуулан иргэд орон нутагтаа гомдол шүүмжлэлийг удаа дараа гаргажээ. Үүний дагуу холбогдох удирдлагууд хандаж болох бүхий л яаманд албан бичиг хүргүүлж, уулзалтуудыг хийсэн байна.

 

Олон улсын хэмжээнд нээлттэйгээр тендер зарлаж шалгарсан таван компанийн нэг нь БНХАУ-ын "Чайна жоу инженеринг" юм. Тус компани нь Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замыг засаж байна.

 

Дарханчууд үндсэн замыг засаж дуусах хүртэлх хугацаанд түр замаар зорчих юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Гэрээгээ хийж санхүүжилтээ өгөөгүй юм бол яах гэж замаа хаасан юм бэ? Тэр гаргасан түр замаараа дарга нар нь өөрсдөө яваад үзээсэй. Арай дэндүү юмаа. Хэлэх муу үг олдохгүй байна. Ямар компаниудад хувааж өгсөн юм бэ? Энэ байдлаас нь харахад чанартай зам баригдана гэх итгэл үнэмшил харагдахгүй байна
2019-08-04
oyun:
teneg humuus shuu zam zasaj chaddaggui ugaasaa tur zam tabij baigali suitgesen zam teebriin yamiig shuuhed ogoh heregtei shuu huuchnaaraa yabj bgaad l shine zamaa tabih estoi shuu dee
2019-07-30
darxanii tvr zam gej yamar zam bdag yum be
2019-07-30
Zamiin neg ch ajil xiixgiu baij zam xaaxaa bolimoor ymaa
2019-07-30
зочин:
Угаасаа бүтэхгүй новшнуудад хэлэх ч муу үг олдохгүй байна. 40 гаран хоног зам хаачихаад хийсэн ажил юу ч байхгүй гэрээгээ ч хийгээгүй санхүүжилт ороогүй. Сүр данзангийн нээлт хийгээд байсан ажил нэг иймэрхүү л байна. Худлаа томрохоос өөр хийж байгаа ажил алга. Уг нь сонгуулийн шоу хийх санаатай байсан ард түмэнд хараалгаад сөрөг шоу боллоо доо. Сураг сонссоноор тендер авсан Хятад компани гэрээ байгуулахгүй гарч байгаа гэсэн. Энэ даз ингээд Лүнгийн Там-Очир гэдэг замын араас орох нь тодорхой боллоо доо
2019-07-30
Зочин:
Хуучин замаа үлдээгээд шинээр зам тавих байсан юм биш үү.
2019-07-30
ЗАМ Ч ГЭЖ ДЭЭ ТАМ:
ЭЭ МЭДЭХГҮЙ. ДАРХАНЫ ЗАМЫГ МОНГОЛЧУУД БАРАХЫМ УУ... ЛҮНГИЙН ЗАМЫН АРААС НЭГЭНТ ШУЛУУДСАН ХАРАГДСАН ДАА ...
2019-07-30