Залуу найруулагчийн ҮЗҮҮШТЭЙ нээлт
2019-07-31

Баянхонгорт сарлаг үймээн дэгдээх цаг дор Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жил, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн ойн баяр наадам дорнын цэнхэр говьд дуу хууртай эхэлж байв. Энэ наадмын нээлт эрхгүй баясал төрүүлж, сэтгэл огшуулсан юм.

 

 

Тус аймгийн наадмын нээлтийн тоглолтыг нутгийн хүү, залуу найруулагч Э.Идэрболд сэтгэлд буутал сайхан найруулжээ. Тэрбээр УДЭТ-ын жүжигчин төдийгүй туслах найруулагчаар ажилладаг. Одоогоор мэргэжил дээшлүүлэхээр театраасаа түр чөлөө авсан бөгөөд зуны амралтаараа ийнхүү нутгийнхаа наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллах үүрэг авчээ.

 

Залуу найруулагчийн шинэлэг мэдрэмж нэвт “ханхалсан” энэхүү наадмын нээлт нутгийн зон олон болоод гадаадын зочид төлөөлөгчдийн сэтгэлд эрхгүй нийцэж нээлтийн төгсгөлд нэгэн зэрэг алга нижигнүүлж, залуу найруулагчид тусгайлан баяр хүргэж байлаа.

 

Юу байна түүгээрээ л дайлна гэдэг шиг Дорноговь аймагт өрнөсөн их бүтээн байгуулалтын он жилүүдийг наадмын талбайд сүндэрлүүлэв. Бүр алсарч дайны он жилүүд, хүүгээ үдээд нулимсаа арчаад үлдсэн аав, амрагаа хүлээсэн бүсгүйн хүлээлтийг ч дүрсэлсэн нь үзүүштэй санагдав. Буун дуу түжигнэж, ногоон нөмрөгтэй цэрэг эрс нэгэн зэрэг эгнэн жагсах ахуйд алдарт найрагч Ш.Гүрбазар

 

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

 

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

 

Чин үнэнч амрагтаа хэлж зүрхлээгүй мөртлөө

 

Чиний төлөө үхнэ гэж эх орондоо хэлсэн юм” хэмээн уянгалуулсан нь наадамчин олны сэтгэлийг бүр ч огшоож байв.

 

 

Дорноговь аймаг 2019 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарлажээ. Үүнтэй уялдуулан дорнод нутгийн залуу гэр бүлүүд үр хүүхдүүдийн хамт нээлтэд оролцож нүд хужирлав. Ижил дээлээр гоёсон залуус тооно өргөн босгож гал голомтоо бадраах аж. Тэгтэл ижий аавынхаа зүг бяцхан үрс нь гүйн очих нь өхөөрдөм. Цаашлаад бүр наадмын талбайд залуу хосуудын хурим болж, бөгж солилцоод ч амжив.

 

 

Хоёр жилийн өмнө үндэсний их баяр наадмын нээлтийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахдаа одонтой ээжүүдийг цуглуулж энэ утга санааг илэрхийлсэн дээ. Тэгвэл энэ удаад театрын залуу жүжигчин ерөнхий найруулагчаасаа сурч мэдсэн зүйлээрээ нутгийн наадмаа чимэх шиг санагдав. Дорноговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмын нээлтийн дараагаар наадмын ерөнхий найруулагч СТА Э.Идэрболдтой уулзаж цөөн хором ярилцлаа.

 

 

Тэрбээр “Баг хамт олон маань наадмын нээлтээ амжилттай зохион байгууллаа. Нийтдээ нээлтийн ажиллагаанд 200 бүжигчин, 50 дуучин, 60 цэрэг гээд нийт 500 гаруй уран бүтээлч оролцсон. Нээлтэд оролцсон бүх уран бүтээлчид Дорноговийнхон гэдгээрээ онцлог. Дорнын говийн уран бүтээлчид өөрсдөө нийлж, өөрсдөө сэтгэж наадмын нээлтээ хийлээ. Би говь нутагт төрж өссөн хүн. Хүний амьдралын цаг хугацаа бүхэнд мартаж болохгүй түүх, мартаж болохгүй хором мөч гэж байдаг. Энэ бүгдийг үр хойч залуучууд цаг ямагт мэдэж байх ёстой. Бид хэний хүчээр, яаж, юу болсны дараа энэ зэрэгтэй амьдарч явна вэ гэдгийг сануулж явах ёстой зүйл бол үндэсний сайхан баяр ёслол. Үүнийг шигтгэж өгөхийг зорилоо. Бидний ажилд хамгийн их дэм болсон Дорноговь аймгийн ЕБС-ийн авьяаслаг бяцхан сурагчиддаа баярлалаа. Бүжиг дэглээч багш нар маань маш сайн ажилласан. Тэдэнд тусгайлан баяр хүргэмээр байна. Наадмын нээлт гэдэг ганц хүний ажил биш. Ард нь Дорноговь аймгийн тамгын газар, ард иргэд бүх хүмүүсийн хүч хөдөлмөр шингэж байдаг. Наадам наадам дотроос аймгийн наадам сайхан болдог гэж би боддог” хэмээлээ.

 

Э.Идэрболдын хувьд өмнө нь улсын баяр наадмын нээлтийн туслах найруулагчаар ажиллаж байсан туршлагатай. Тэгвэл энэ удаад нутгийнхаа наадмыг нээлтийн ерөнхий найруулагчаар ажиллаж нутаг нэгтнүүдээсээ өндөр үнэлгээ авлаа.

 

 

1944 оны арваннэгдүгээр сараас 1945 оны гуравдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд Дорноговь аймгийн Өргөн сумын малчид хүчтэй цасан шуурганаар уруудсан 70 гаруй мянган адууг улсын хил давуулалгүй хориглон адгуулж, эзэнд нь эх нутагт нь үлдээж чадсан түүхтэй. Энэ түүхээс улбаалан эрдэмтэн зохиолч Б.Ренчин “Их говийн зоригтон” алдарт найраглалаа бичсэн гэдэг. Өнөө жил “Их говийн зоригтон”-ны түүхт 75 жилийн ойг Өргөн сумынхан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Наадмын нээлтэд “Их говийн зоригтон”-уудын бүтээсэн гавьяаг ч өгүүлсэн нь бахархам байв. Мөн Засгийн газрын шийдвэрээр жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулах нефтийн үйлдвэр, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.4 км төмөр замын ажил, Замын-Үүд-Эрээний эдийн засгийн чөлөөт бүс, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажил зэрэг улс орны шинжтэй томоохон бүтээн байгуулалтыг нээлтэд онцолж жижиг хөөсөнцөрөөр энэхүү бүтээн байгуулалтуудыг төв талбайдаа сүндэрлүүлж чадсан нь залуу найруулагчийн ур чадварыг улам өнгөлөг харагдуулсан юм.

 

 

Наадмыг нээж аймгийн засаг дарга Т.Энхтүвшин хэлсэн үгэндээ “1921 оны Ардын хувьсгалын ач үрээр говь нутаг цэцэглэн хөгжиж, манай аймаг өнөөдөр 70 мянган хүн амтай, 2,1 сая толгой малтай, эдийн засгийн өсөлт 9,1 хувьд хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэж, өрсөлдөх чадвараараа улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж, Монгол Улсын 2018 оны ШИЛДЭГ аймгаар шалгарсан түүхэн амжилтаар Дорноговьчууд аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадамдаа бэлэг барилаа.Замын хүн саатаж, заяа буян тэгширмээр Дорнын говь нутагт минь нар хур тэгширсэн, эрдэнэт мал сүрэг тал дүүрэн сувдран бэлчиж, эртний сайхан аялгуу энх амгаланг бүүвэйлэн эгшиглэж, хүн зоны сэтгэл санаа итгэл хайрын хөгөөр хөглөгдөж, сумдын тэгш ойн баяр наадам хөвөрсөн, айраг цагаа бялхсан, ажил үйлс оргилсон сайхан зун болж байна” хэмээсэн юм.

 

 

Ийнхүү “Гоё хээр”-ийн аялгуу эгшиглэсэн, Шатарын Өлзийбаярын аялгуунд авьяаслаг хөвгүүд бүжсэн Дорноговийн наадам дуу хууртай болж өндөрлөлөө.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Saixan baina
2019-08-07
Энхээ:
Уучилаарай бадарч оргилуун байг
2019-08-06
Энхээ:
Баярлалаа уран бүтээлийн өндөр амжилт оюун ухааны сэтгэшгүй далайд олз омог дүүрэн баларч байг амжилт
2019-08-06
Bayr:
Saihan bolson shuu mundag zaluudaa amjilt
2019-08-05
Булган:
Үнэхээр сайхан наадсан.Нээлт маш гоё болсон шү дэ.Залуу найруулагчид амжилт хүсьё.
2019-08-05
Нутгийн олны сэтгэлийг үнэхээр огшоож чадсаан,наадмын хамгийн сайхан нь нээлт
2019-08-05
Найруулагчийн
2019-08-01
Иргэн.:
Найруулагчийн
2019-08-01
Иргэн:
Үнэхээр гоё үзүүштэй сэтгэл хөдөлгөсөн баяр баясал догдлолоор дүүрэн бсан.хүүхдүүдийн гоё хувцастай аз жаргалтай агшин хаигийн гоё нь бсаан.залуу найрагчийн цаашдийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье.ихийг хийж бүтээгээрэй.
2019-08-01
Найруулагчийн
Иргэн.:
Найруулагчийн
Батгэрэл:
Идэрээдээ баяр хүргэе мундаг шүү, ер нь ДГА маань сайхан залуучууд гарч ирээл өнгө засаад саыхан болж бгаа шүү
2019-08-01
Suhee:
Amjilt Hurdan hugjij baina aa
2019-08-01
Зочин:
Засаг дарга нь ажилсаг даруу залуу сайхан хамт олон бүрдүүлж сайхан амжилт гаргасан даа Амжилт
2019-08-01
Saixan baina
Ганаа:
Идэрээ дээ амжилт хүсье. Сайн залуу
2019-08-01
Нутгийн олны сэтгэлийг үнэхээр огшоож чадсаан,наадмын хамгийн сайхан нь нээлт
Ганаа:
Идэрээ дээ амжилт хүсье. Сайн залуу
2019-08-01