Беларус: Монголын мэргэн буучид "Мэргэн буучийн зааг"-т хүчээ үзнэ
2019-07-31

 

 ОХУ жил бүр  '' АРМИЙН ТОГЛОЛТ''зэвсэгт хүчний олон улсын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. “Армийн тоглолт”-ын хүрээнд төрөл бүрийн тэмцээнүүд ОХУ болон энэ тэмцээний оролцогч орнуудын нутаг дэвсгэр дээр болдог. 


Энэ жил “Армийн тоглолт”олон улсын Зэвсэгт хүчний шандсыг сорьж буй тэмцээний нэг болох ” МЭРГЭН БУУДАГЧИЙН ЗААГ'” тэмцээн  Белорусс улсын Брест хотод зохиогдож  байгаа юм. 


Уг тэмцээнд нийт 23 улсын Зэвсэгт хүчний мэргэн буудагчид цэц мэргэн авхаалж самбаагаа сорихоор цуглараад байна. Наймдугаар сарын 3-15-ны хооронд зохион байгуулагдах энэхүү тэмцээний сугалааны хэсэг долоодугаар сарын 30-нд болжээ.

 


Монгол улсыг төлөөлөх хурандаа П.Чинзориг ахлагчтай багийнхан өчигдөр болсон тэмцээний сугалаанд 14 дүгээр сугалааг сугалсан байна. 

Монголын багийн ахлагч, хурандаа П.Чинзоригтой утсаар холбогдон тодруулга авахад


“Оролцогч орнуудын багууд зургаан мэргэн буудагч,  дасгалжуулагч орчуулагч хэвлэлийн төлөөлөгч багийн ахлагч гээд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа. Манай улсын хувьд мөн ижил. Монголын баг тав дахь жилдээ энэ тэмцээнд оролцохоор ирээд байна. Өчигдөр сугалаагаар 14 дүгээр сугалаа таарсан. Мөн 7.62 мм-ийн СВД, 5.56 мм-ийн АКС, 9мм-ийн ПМ зэвсгүүдээ хүлээн авсан, өнөөдөр өөрсдөө тусгалд оруулж зэвсэг дуран хэрэгсэлдээ тохиргоо хийнэ” гэсэн мэдээлэл өглөө. 


Дашрамд дуулгахад 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж буй “Армийн тоглолт” олон улсын зэвсэгт хүчний тэмцээний хүрээнд зохион байгуулагддаг “Мэргэн буучийн зааг” тэмцээний үеэр ганцаарчилсан ба хосын тэмцээн зохион байгуулагддаг. Энэ тэмцээн нь өдрийн болон шөнийн буудлага буухиагаар өндөрлөдөг юм байна. 

 

Б.Цэцэг

 

Shuud.mn
Сонин хачин