Хойд Солонгос пуужин хөөргөсөн асуудлаар Япон, Хятад хэлэлцэнэ 
2019-07-31

Японы Гадаад хэргийн сайд Таро Коно болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар наймдугаар сарын нэгний өдөр Бангкок хотноо болох Зүүн Өмнөд Азийн улс орнуудын холбооны форумын үеэр хэлэлцээр хйинэ гэж Японы Гадаад хэргийн яам мэдээллээ. 


ГХЯ-ны мэдээлснээр хоёр орны гадаад хэргийн сайд нар БНХАУ-ын дарга Ши Жинпин ирэх жил Японд хийх төрийн айлчлалд бэлтгэх асуудлыг хэлэлцэхийн дээр сүүлийн долоо хоногийн туршид хоёронтоо пуужин туршсан БНАСАУ-ын сэдвийг хөндөх гэнэ. 


Энд дуулгахад, лхагва гаригиин өглөө БНАСАУ бага тусгалтай хоёр баллистик пуужин хөөргөсөн нь 250 км зай туулсан талаар БНСУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлсэн юм. Энэ удаагийн туршсан пуужингууд нь долоодугаар сарын 25-нд хөөргөсөнтэй адил загварын баллистик пуужин байсан гэж таамаглаж байгаагаа нэгдсэн хороо мэдэгдэж байв. 

Хойд Солонгос дахин пуужин хөөргөжээ 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин