Британийн арми кибер аюул заналыг сөрөх салбар байгуулжээ 
2019-08-01

 

Олон нийтийн сүлжээн дэх дайралтыг хянах, олоннийтийн үзэл бодол төлөвшихөд нөлөөлөх, сөрөг довтолгоо хийх чиг үүрэг бүхий цахим орон зай дахь аюул заналыг сөрөн зогсох салбар Британийн армид байгуулагдсан талаар The Daily Telegraph мэдээллээ. 


Зургаадугаар дивиз гэж нэрлэгдсэн энэ салбар нь “Оросын зүй бус үйлдэл болон Иисламын улс зэрэг алан хядах бүлэглэлүүдээс учруулж буй аюул заналыг сөрөн зогсох” үйл ажиллагаа хэрэгжүүлэх гэнэ. 


Энэхүү дивизийг армийн албан хаагчид болон бэлтгэл хүчнийхнээс бүрдүүлжээ. Мэргэжилтнүүдийн ихэнх нь өмнө нь Британийн армийн бусад анги салбарт ажиллаж байсан бол цөөн тооны хүмүүс Хатан хааны агаарын цэргийн хүчин болон тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлд ажиллаж байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин