"Амгалан" амаржих газарт тоног төхөөрөмж хандивлана
2019-08-05

Нийслэлийн Амгалан /хуучнаар III амаржих газар/ амаржих газарт нярайн шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 15.00 цагт болно.


“JCI Монгол” байгууллагаас хэрэгжүүлж буй “Save Angels” хандивын төслийн хүрээнд нярайн шарлалтыг хэмжих багаж, дулаацуулагч ширээ, инкубатор, шарлагын аппарат болон эх, нярайн амралтын өрөөний буйдан, ус цэвэршүүлэгч төхөөрөмж зэрэг хэрэгцээт эд зүйлийг гардуулж өгөх юм.


2015 онд эхлүүлсэн “Save Angels” төслийн шугамаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэс заслын тасгийн өргөтгөлийг барьж, инкубатор болон бусад тоног төхөөрөмжийг хандивлаж байжээ.

Shuud.mn
Сонин хачин