Монголд гэр бүлийн боловсрол дутмаг байгаагаас хосууд салж байна
2019-08-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ оны эхний хагас жилд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн 9.8 хувь нь Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг байна. Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн 58.3 (1229 хэрэг) хувийг гэрлэлт цуцалсан шийдвэр эзэлжээ. Гэрлэлт цуцлах шийдвэр 58 хувийг эзэлсэн ч эвлэрүүлэн зуучлалын амжилт өссөн эерэг дүн гарсан байна.

 

Манай Улс эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр баталж дагаж мөрдөж эхэлсэн. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдснаар гэрлэлт цуцлах хэргийг шүүх шийдвэрлэхээс өмнө нь эвлэрүүлэн зуучлалд заавал очих ёстой. Харин гэрлэгчид бие биенээ байнгын хүчирхийлэлд байлгадаг, тэр нь амь нас, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөтэй нь нотлогдвол эвлэрүүлэн зуучлагчид очихгүй шууд шүүхээр шийдэгдэх заалт хэрэгжсэн.

 

Харин хүчирхийлэл үйлддэггүй бол гэр бүлийг эвлэрүүлье, нэг айлыг ч гэсэн элэг бүтэн байлгая гэсэн төрийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Төрийн бодлогоор эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа нь энэ оны эхний хагас жилийн статистик мэдээллээс харагдаж байна.  

 

Тухайлбал эвлэрүүлэн зуучлалын амжилт 2019 оны эхний хагас жилд 0.2 хувиар өсчээ. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 6210 өргөдлийг шийдвэрлэж 4579 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1631 буюу 26.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна. Үүнээс 1468 гэр бүлийн эрх зүйн маргаанд 193 өргөдөл буюу 13.1 хувь нь эвлэрэл амжилттай болж, 1275 өргөдөл буюу 86.9 хувь нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.

 

Нийт амжилттай болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 391 нь 2 ба түүнээс дээш уулзалтаар эвлэрчээ.

 

Олон улсын жишээ татвал Австралид салсан ч сэтгэл хангалуун үлдсэн буюу хэн, хэн нь хүлээн зөвшөөрсөн хэлэлцэл хийгээд шүүхээр батлуулахыг амжилт гэж үздэг байна. Харин манайд гэр бүл эвлэрснийг амжилт гэж үздэг.

 

Австрали улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, хуульч, сэтгэл зүйч Катерин Жонсон Монголд ажиллах хугацаандаа салалтын шалтгааныг “Монголын залуучууд материаллаг сонирхол ихтэй. Материаллаг сонирхол, өөрийнх нь боломж хоёр нийлэхгүйгээс зөрчил үүсдэг. Зөрчлөө шийддэг гэр бүлийн боловсрол, хүнтэй харилцах чадварт сураагүй байна. Энэ бол салалтын үндсэн шалтгаан гэж ойлгосон. Нийгэмд нөлөөллийн ажил маш чухал. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа чухалчлах шаардлагатай юм байна гэж ойлгосон. Хүмүүсийн хувьд харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, зөв хүмүүжлийг хүүхдүүддээ суулгаж, ухамсарт нь нөлөөлөх хэрэгтэй” хэмээн дүгнэсэн юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтаар шүүхэд харьяалуулсан гэрлэлт цуцлах, хүүхдийн эцэг эхийг тогтоох, эцэг эх байх эрхийг хязгаарлах, хасах, хүүхдийн тэтгэлэг тогтоох, үрчлэлтийг хүчингүйд тооцох, асран хамгаалагч харгалзан дэмжигчийг тогтоосныг хүчингүйд тооцох, гэрлэлт цуцалсныг сэргээх зэрэг олон хэрэг маргааныг шүүх шийддэг. Статистик мэдээнээс үзэхэд гэрлэлт цуцлах хэрэг нь нийт гэр бүлийн маргааны 58 хувийг эзэлж байна гэсэн дүн гарсан. Тэгэхээр гэрлэлт цуцлах маргаан дийлэх хувийг эзэлж байна гэсэн үг.

 

Гэрлэлт цуцлах шалтгааныг шүүх тогтоох ёстой. Шалтгааныг нь харгалзаж үзээд гэрлэгчдийг эвлэрүүлэх үү, эвлэрүүлсэн нь хүүхдийн эрх ашигт нөлөөлөх үү, гэр бүлийн бусад гишүүдийн эрх ашгийг хөндөх үү зэрэг бүх асуудлыг цогцод нь авч үздэг байна.

 

Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэрлэгчид энэ хугацаанд эвлэрээгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцалдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЯГ ҮНЭН
2019-08-07
Иргэн:
ЯГ ҮНЭН ШҮҮ САНАЛ НЭГ БАЙНА ДАА
2019-08-07
diilenh ni ehneruudees bolj bga bhda arai l denduu showchin bolson manai huuhnuud bas arai denduu pivochin bolson .yuun wine yuun bushuuhan ur huuhduudruge ochih tegj gerluugee yaarch bga emegtei hun haralgui udaj bna da uunees uudeltei heruul hardalt er nohortoo unelemjgui bolj bgq er nohriihoo oodoos arsaldaj hereldehee l bodohoos hani ijiilee bi demjih yostpi gej boddog huuhnuud barag bhgui bolson do
2019-08-06
Зочин:
ЮУ СОЛИОРООД ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. ӨНГӨ МӨНГӨНИЙ ХОРВОО ХУДАЛ ХУУРМАГ, ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДААР ДҮҮРСЭН НИЙГЭМД ХҮНИЙ СЭТГЭЛИЙГ ҮНЭЛЭХ ҮНЭ ЦЭНЭ БАЙХГҮЙ БОЛСНООС Л САЛЖ БАЙГАА БОЛОХООС ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ БОЛОВСРОЛ ВЭ, ХОЛ ОЧИЖ ХУЦАЦГАА.
2019-08-06
Иргэн:
ЯГ ҮНЭН
Иргэн:
ЯГ ҮНЭН ШҮҮ САНАЛ НЭГ БАЙНА ДАА
Гэр бүл салалтын гол шалтгаан бол ганцхан энэ ТӨР ЗАСАГТ байгаа ЛУЙВАРЧДЫН БУРУУГААС болж байна.
2019-08-06
Зочин:
Ёстой шал дэмий худлаа дүгнэлт. Гэр бүлийн боловсролын талаар огт ярьдаггүй, ХIХ, ХХ зууны үед гэр бүл салалт бага л байсан шүү дээ. Нийгмээ завааруулаад хаячихаар хүмүүс савсаг болдог ажээ. Ардчилал гэгч хэн ч хэнтэйгээ ноололдохыгоо хэлдэг болжээ.Тэгээд тэмбүүрнэ.
2019-08-06
Emegtei:
Get bvliin ihenh ni nuuts amraguudaas bolj salj bna. Ger bvlteig ni medseer baij yavaldana, ichih ch vgui 3 uulaa amidrai gedeg medrel doodoh ni tarhindaa Orson huuhnuud bnaa. Hrdhan shig huulia gargaasai.
2019-08-06
иргэн:
30 жилийн хугацаанд ардчилал нэрийн дор авилгал, хулгай, хүчирхийлэл, доромжлол, архидалт, яшкадалт, улс орныг асар ихээр хуульгүй дээрэмдсэний үрдүнд ийм дэлбэрсэн тэмбүүрэлт, БЗХӨ, замбараагүй, хуульгүй, залуу үеийг бий болгосон. МАНАН гол буруутан, МАНАН-гаас ял асуух хэрэгтэй
2019-08-06
Zochin:
Zaluus mini hunii ohiniig hairtai durtai gej avch suuhaasaa omno bi ene hund hani bolj nasaaraa amidarch chadah uu gej ooroo ooroosoo asuugaaraai. Mon ger buliin amidrald bi belen uu gej bod. Hamgiin gol ni huuhdiin huvi zaya l hohirdog. Odoogiin zaluuchuud hair geheesee iluutei tsarai zus, mongo, horongo harj l songolt hiideg bolchihood bgaa ni bat boh ger bul chadahgui bgaa yum. Omchiin sonirhol, belenchleh setgelgee, hongon hiisver yadval 3 ger buliin daisan bolj bna daa.
2019-08-06