Улаанбаатарт бороо орно
2019-08-08

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 08 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 27-32 градус,  бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин