Судан: Төрийн албан тушаалтнууд тансаг машин, зочид буудлаас татгалзлаа
2019-08-27

Суданы албан тушаалтнууд төрийн мөнгөөр тансаг  автомашин хөлөглөж, үнэтэй зочид буудалд байрлахгүй гэж тус улсын Тусгаар зөвлөлийн төлөөлөгч Мухаммед аль-Фики мэдэгдснийг ТАСС дамжууллаа. 


Үүнээс өмнө, олон улсын хэвлэлүүдээр   Суданы төрийн өндөр албан тушаалтнуудад  Infinity машин өгч, төсвийн мөнгөөр тансаг зочид буудалд байрлуулна гэж амлаж байгаа талаарх мэдээлэл гарч байсан юм. 


“Хэвлэлээр гарсан мэдээнд өгүүлсэн машинууд Ерөнхийлөгчийн захиргааны мэдэлд байдаг, албан ёсны арга хэмжээнүүдэд ашигладаг” хэмээн Сулейман мэдэгдээд цаашид тэдгээр машиныг ашиглах нь зүйтэй эсэх асуудлыг хөндөнө гэжээ. 


“Өөрсдийн гэрт амьдарч байгаа зөвлөлийн төлөөлөгчдөд зочид буудал хөлслөх талаар ямар ч яриа гараагүй” хэмээн мөн нэмж өгүүлсэн байна. 


Суданы төрийн эргэлтийн дараа байгуулагдсан Тусгаар зөвлөлд 11 цэргийн алба хаагч болон иргэний төлөөллүүд багтсан юм. Тэд 39 сар үргэлжлэх шилжилтийн үед улс орныг удирдах юм байна. 


Одоогоор энэ улс эдийн засгийн гүн хямралд орсон бөгөөд 2011 онд Өмнөд Суданы тусгаар тогтнолыг зарласны дараа газрын тос бүхий нутаг дэвсгэрүүдийг алдан, үндэсний валют нь үнэгүйдэж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдснээс нөхцөл байдал хүндэрсэн. 


2018 оны сүүлээр Суданд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхлэн, улмаар цэргийн эргэлт гарсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Амараа Би Эх оронч гэж манайхан шиг цээжээ дэлдэж тангараг ергедег гишууд биш бодолтой дог
2019-08-28
кккк:
үгүй ээ энэ манай хэдэн хулгайч приус унаад явдаг болооосай
2019-08-27
СУДАНААС Л ДОР БАЙХЫН_:
АРААЧ ДЭЭ ... СУДАНААС Л ДООР БАЙХ ГЭЖ ДЭЭ....
2019-08-27