ВИДЕО: Монголын тэнгэрт дүүлэх “Орос баатрууд”-ын тухай
2019-08-28

 


Энэ өдрүүдэд Орос, Монгол хамтран Халхын голын хөвөөнөө Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ойг тэмдэглэж байна. 


Түүхэн ой тэмдэглэх хүрээнд Дорнод аймагт Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ-2019” цэргийн сургуулилт болж, наймдугаар сарын 27-ны өдөр цэргийн парад зохион байгуулсан бол өнөөдөр 12 цагаас ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийнхан  уран нислэгийн үзүүлбэр үзүүлэн, үдэш алдарт А.В.Александровын нэрэмжит Дуу бүжгийн чуулга, Моисеевийн нэрэмжит ансамблийн тоглолт  олон нийтийн хүртээл болно. 


1997 оноос хойш дэлхийн олон орноор аялсан  Оросын баатрууд Монголд анх анх удаа үзүүлбэрээ толилуулахаар ирж байгаа нь энэ юм. Энд дуулгахад, өмнө нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр энэ багийн онгоцууд Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж байлаа. Тэд 11 дүгээр сарын 1-6-ны хооронд БНХАУ-ын Зухай хотноо болох нисэх хүчний шоунд оролцохоор явж байхдаа шатахуунаа цэнэглэхээр Монголд түр саатсан нь тэр байв. 


Тун удахгүй Монголын тэнгэрт дүүлэх “Орос баатрууд”-ын тухай мэдээллийг хүргэе. 

28 жилийн түүх 


Дэлхийн олон дээд амжилтын эзэн, ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” баг 1991 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад байрлах агаарын 16 дугаар армийн 234 дүгээр гвардын Проскуровскийн холимог нислэгийн хорооны нэгдүгээр нислэгийн эскадрилийн бааз дээр байгуулагджээ. 


Энэ баг “хүнд сөнөөгч” онгоцоор багаараа уран нислэгийн үзүүлбэр үзүүлдэг дэлхийн цорын ганц баг, түүнчлэн үзүүлбэт ашигладаг сөнөөгч онгоцууд нь цуврал загварууд байдаг гэдгээрээ онцлогтой. 


1991 оны эхээр нислэгийн багийг зургаан онгоцтойгоор байгуулж, дөрөвдүгээр сарын тавны өдөр албан ёсоор байгуулан, “Русские витязи” хэмээн нэрлэж, Су-27 онгоцуудыг Оросын төрийн далбааны өнгөөр буджээ. 


1991 оны есдүгээр сард Оросын баатрууд Их Британид айлчлан, Лукарс дахь агаарын шоунд оролцсон байна. 


Камрань дахь сүйрэл 


1995 оны 12 дугаар сард Малайзд болсон авиасалоноос эргэж ирснийхээ дараа, 12 дугаар сарын 12-ны өдөр Вьетнамын Камань нисэх буудалд түлш цэнэглэхээр буух үед цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас “Русские витязи”-ийн гурван сөнөөгч уул мөргөн сүйрч, нислэгийн багийн дөрвөн нисэгч амиа алдсан юм.  Энэ ослоос хойш жил орчмын хугацаанд эскадриль тэнгэрт дүүлсэнгүй. 


Нисэгчдийн шинэ багийг бүрдүүлэх ажиллагааг эрчимтэй явагдаж, улмаар 1996 оны есдүгээр сард Су-27 дөрвөл агаарт хөөрчээ. 


Үүнээс олон жилийн дараа, 2009 онд энэ багийнхан мөн л хүндхэн хохирол амссан юм. МАКС-2009 агаарын шоуны ерөнхий бэлтгэл гүйцэтгэх үеэр “Раменское” нисэх буудлын орчимд нислэгийн багийн хоёр Су-27 онгоц мөргөлдөж, гурван нисэгчийн нэг, “Русские витязи” багийн командлагч Игорь Валентинович Ткаченко амь үрэгдсэн. Хоёр нисэгч осол болох үеэр онгоцоо орхиж амжсан бол Игорь Ткаченкогийн шүхэр дэлгэгдээгүйн улмаас амиа алдсан юм. 


Одоогийн бүрэлдэхүүн 


Одоо “Русские витязи” баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Үүнд цэргийн нисэгч-мэргэн буудагч, 1998 оноос хойш нийтдээ 2100 цаг ниссэн хурандаа Алексеев Андрей Анатольевич, нисэгч-мэргэн буудагч, 1997 оноос хойш нийтдээ 2000 цаг ниссэн дэд хурандаа Ерофеев Олег Иванович,  цэргийн нэгдүгээр зэргийн нисэгч, 1995 оноос хойш нийтдээ 1300 цаг ниссэн дэд хурандаа Щеглов Сергей Владимирович , цэргийн нэгдүгээр зэргийн нисэгч, 2005 оноос хойш нийтдээ 1500 цаг ниссэн дэд хурандаа  Богдан Александр Сергеевич нар багтдаг юм. 
 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Khyatad tsustai khumuus Oros ah naraas ikh aisan bna.
2019-08-30
Зайл
2019-08-29
краснодар:
Игорь Ткаченко хүү бас энэ групп нисэж байна лээ дээ нилээн хэд хэдэн нисгэгчид байгаа
2019-08-29
Зочин:
Оросын ард түмэн аугаа ард түмэн дэлхийн 2 ч дайны ард гарч монголд их олон удаа тусалсан шүү сайн муу түүх бол түүхээрээ л үлдэнэ.Өөдрөг сэтгэлээр мууг биш сайныг илүү харж байсан нь дээр. Дээдүүл суудлаа доодуул нь гүйдлээ олохгүй мунгинаж элдвээр хараалцаж бүдүүлэгтэхээ болимоор. Нэгэн үеийн түүхэн баяр болж байхад энэ хачин юм бичдэг хүмүүс ичмээр...
2019-08-29
Huja men gerte hariach mongoliin teger harj bga shu zailahgui bol tenger nergene shu
2019-08-29
Чи өөрөө зайл даа
2019-08-29
Ах нар мундаг шүү. Заа ингэж хэллээ гээд нөгөө харийн боолууд , эрлз хрлз ууд, бохир цустангууд боогоод үхчихвээ
2019-08-29
Чамд ямарч хамаагүй Оркоо.
2019-08-29
зочин:
гайхалтай. үхэр монголчууд замаа ч засч чадахгүй байж мөөрөөд яахав дээ.
2019-08-28
Huja men gerte hariach mongoliin teger harj bga shu zailahgui bol tenger nergene shu
Urtiin Duu 89:
Юм үзээгүй ард түмэн. Одоо наад онгоцоо болио..!
2019-08-28
Чамд ямарч хамаагүй Оркоо.
Hot ter chigeeree nuujiileesh:
Yooo uzeh gj ochood 3 tsag tugjirleeeeeshdeee. Tag arai ydan ochson chine duustsan bshdee.
2019-08-28
Zochin:
Putin min ene teneguudee avaad Mongol nutgaas zail
2019-08-28
Zochin:
Khyatad tsustai khumuus Oros ah naraas ikh aisan bna.
Чи өөрөө зайл даа
sdsd:
Хоцорч очоод хальт үзлээ. Үзүүлбэр онго бол ярилтгүй. Харин очих зам битүү түгжрээ, биогоос хүмүүс шороон замаар хойшоо явж байна. Нороо тоос үнэр, танар, түгжрээ бүтэхгүйээ бүтэгхгүй. Үхэр монголчууд минээ хэзээ аятайхан хот байгуулж, зам барьж сурах вэ?
2019-08-28
Зайл
Ар:
Хүмүүсийн дэргэд дэлбэрч магадгүй ээ
2019-08-28