Чуулганы хуралдаан техникийн саатлаас түр хойшиллоо
2019-08-28

 

13:15 цаг: 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэхээр байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт төслийн танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүд нэрсээ өгөх гэсэн боловч техникийн саатал гарч гишүүдийг бухимдуулав. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэр орохгүй байна. Хариуцлагатай асуудал ярьж байхад техник нь ч бэлэн биш, ер нь юу нь ч бэлэн биш байна” хэмээсэнд  УИХ-ын дарга Г.Занданшатар “Техникийн алба  дандаа ингэж асуудал гаргах юм. байгалийн баялаг ярих гэхээр зориуд санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм уу” гэв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригч нам ирцээ бүрдүүлж хурлаа цагтаа эхлүүлж байгаарай, зунжин хүлээлээ та нарыг”  хэмээн шүүмжлэв. . Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Ард түмний нэр барьж худлаа байгалийн баялаг гэж ярьдгаа боль. Дандаа ард түмний нэр барьж хулгай хийдгээ боль та нар. Тэнгэр бурхан хүртэл цаанаас зохицуулаад хэлэлцүүлэхгүй гээд байгаа юм биш үү. Техникийн асуудлаа зохицуулаач ээ” хэмээв. 

 

Ийн техникийн саатал гарсан тул техникээ зассаны дараа чуулганыг хуралдуулахаар болов. 

 

Чуулганы хуралдаан эхэллээ

13:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдөр 10 цагт хуралдахаар товлосон чуулган гишүүдийн ирц бүрдээгүйгээс гурван цаг орчим хойшилж эхэлж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд 57 гишүүний ирцтэйгээр хэлэлцэхээр заасан байдаг.

 

  Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх юм.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Холимог тогтолцоо сайн муу хоёр талтай. Сайн нам, хүмүүс гарч ирвэл сайн хүмүүсээ татна. Муу нам, хүн гарч ирвэл сүйрлийн ирмэгт тулж ирсэн монгол улс үгүй болоход ойрхон байгаа үед түргэндээ орно. Хоёр танхимтай байх нь Монгол эх оронд минь илүү зохимжтой
2019-08-28
Зочин:
Холимог тогтолцоо Монголд ЯАГ тохирох хуулбар, олон удаагийн сонгуулийн үр дүн харуулсан.
2019-08-28
Холимог тогтолцоо монгол тохирохгүй шүү
2019-08-28