Камбож: Гадаад иргэдийг жолооч зэрэг 10 мэргэжлээр ажиллахыг хориглов 
2019-08-29

Камбожийн хөдөлмөрийн яам тус улсад гадаадын иргэдэд хориглосон үйл ажиллагааны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад таксины жолооч, үсчин, гудамжны худалдаачин, нүүр будагч, массажист, гутал цэвэрлэгч, оёдолчин, үндэсний блээг дурсгалын зүйлс үйлдвэрлэгч, үнэт чулууны өнгөлгөөчин, Камбожийн үндэсний бэлэг дурсгал болон Буддын шашны эд зүйл үйлдвэрлэгч гэсэн хөдөлмөр эрхлэх 10 чиглэл багтсан байна. 


Ийнхүү хориг тавих болсон нь Камбожийн иргэд гадаадын иргэдэд ажлын байр, орлогоо алдах болсонтой холбоотой бөгөөд Тайландад гэхэд олон арван жилийн турш ийм туршлага үр өгөөжөө өгсөн гэж Камбожийн эрх баригчид тайлбарлажээ.

Риа новости агентлагийн мэдээлснээр, Камбожийн Преах Сианук муж нь олон улсын аялал жуулчлалын бүс байсан бол өдгөө БНХАУ-ын иргэд дийлэнх нь ажилладаг бүс болон хувирсан байна. Энэ мужийн нийслэл Сиануквилль хотод хятадууд зочид буудал болон аялал жуулчлалын бизнес, казино, нийтийн хоолны салбарт олноор хөрөнгө оруулахын дээр такси, автобусны жолооч, үсчин, оёдолчин, задгай худалдаа эрхлэгч зэргээр олноор ажиллах болсон гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOL ULS BAS INGEMEER BN!!!!!!!!!!!!!!
2019-08-30