West jet компани 2020 он хүртэл Boeing 737 MAX онгоцоос татгалзав 
2019-09-05

Канадын West jet агаарын тээврийн компани Boeing 737 MAX онгоцоор нислэг хийхийг цуцласан шийдвэрээ  2020 он хүртэл сунгасан талаар CBC  суваг мэдээллээ. 


Энэ компани Boeing 737 MAX  төрлийн 13 онгоцтой гэнэ. Өмнө нь энэ төрлийн_ шийдвэрийг Канадын өөр хоёр компани гаргаж байлаа. 


Энд дуулгахад, Канадын эрх баригчид энэ оны гуравдугаар сарын эхээр Boeing 737 MAX онгоцны бүхий л нислэгийг хориглосон бол үүний араас агаарын тээврийн компаниуд хоригийг үргэлжлүүлэх шийдвэрийг бие даан гаргасаар байгаа юм. Тус улсын нийтдээ гурван компани 41 онгоцыг нислэгт гаргахгүй байхаар шийдвэрлэжээ.   


Эргэн сануулахад Boeing 737 MAX онгоц осолдсон хэрэг ойрхон хоёронтоо гарсны дараагаас дэлхийн улс орнууд энэ онгоцуудыг ашиглахаас татгалзаж эхлэсэн юм. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 10-+ны өдөр Этиопт тус улсын агаарын тээврийн компанийн  Boeing 737 MAX 8 онгоц осолдож 157 хүн амиа алдсан бол 2018 оны 10 дугаар сарын 29-нп Индонезийн агаарын тээврийн мөн энэ төрлийн онгоц 189 зорчигчтой нисч яваад осолдсон эмгэнэлтэй хэрэг гарсан. Энэ явдлаас хойш Орос, АНУ, ЕХ-ны орнууд аюулгүй байдлын үүднээс энэ онгоцыг ашиглахаа зогсоосон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин