Орос, Монгол хамтран хийн хоолойн төслийн ажлын хэсэг байгуулна

Хятад руу нийлүүлэх хийн хоолойн төслийн ажлын хэсгийг ойрын үед байгуулахаар ОХУ Монгол улстай тохиролцсон гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдснийг Риа Новости дамжууллаа.
Тэрбээр лхагва гаригт Абу-Дабид болсон Дэлхийн эрчим хүчний конгрессын үеэр Монгол улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уулзсан байна.
Түүнийг Монголын эрчим хүчний сайдтай уулзах үеэрээ Хятад руу нийлүүлэх хийн хоолойн төслийг хэрэгцүүлэх асуудлаар хэлэлцсэн эсэх талаар асуухад:
“Энэ асуудлыг боловсруулах үүрэг өгсөнтэй холбоотойгоор бид хийн хоолойн сэдвийг хөндсөн. Ойрын үед ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо” хэмээн Александр Новак хариулжээ.
Эргэн сануулахад, есдүгээр сарын есний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ Ямалаас Хятад руу хий нийлүүлэх хоолойг Монголоор дамжуулах боломжийг судлахыг хүссэн юм.
Путин хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг дэмжжээ
Хийн хоолойг Монголоор дайруулах нь ашигтай ч
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ