Үдийн цай хөтөлбөрт хийсэн шалгалтын дүнг мэдээлнэ
2019-09-25

09.00 цагт: “Новотел” зочид буудалд “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалт эхэлнэ.

 

09.00 цагт: Удирдлагын академийн 215, 301 тоотод “Төрийн бодлого томьёолох, олон нийтийн шинэ мэдээллийн хэрэгсэл, улс төрийн өөрчлөлт” сэдэвт сургалт болно.

 

10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт хяналт шалгалт хийсэн тухай асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

 

11.00 цагт: Шангрила зочид буудлын Парис танхимд Азийн хөгжлийн банкнаас 2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн төлөвийг танилцуулна.

 

11.00 цагт: Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд НЗДТГ болон Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв (MARSA) хамтран зохион байгуулах цуврал арга хэмжээний тухай хэвлэлийн хурал Нийслэлийн мэдээллийн төвд болно.

 

11.00  цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр  ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар мэдээлнэ.

 

11.00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

 

11.00 цагт: “Лавай” худалдааны төвд “Mах, хүнсний ногоо,цагаан идээ 2019” үзэсгэлэн худалдааны нээлт болно

 

11:30 цагт: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын талаар болон барилгыг хүлээж авахад илэрсэн зөрчлийн талаар тус тус мэдээлэл хийнэ.  Утас: 325044

 

12.00 цагт: Сүхбаатарын талбайд УУХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно.

 

 12.00 цагт: “Эрүүл Монгол Мах Эко” үндэсний үйлдвэрлэгч компанийхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Хавдар Судлалын Үндэсний Төвд өөрийн бүтээгдэхүүнээсээ хандивлана. Арга хэмжээ Хавдар Судлалын Үндэсний Төвд болно.

 

12.00 цагт: “Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн сүрьеэгийн эсрэг Солонгос-Монголын хамтарсан төсөл”-ийн хаалтын арга хэмжээ Холидэй Инн зочид буудлын 2 давхрын хурлын зааланд болно.

 

14.00 цагт: МҮХАҮТ-д “Ядуурлаас гарах гарцыг хамтдаа хайх нь” үндэсний форум болно.

Shuud.mn
Сонин хачин