“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй
2019-09-27

“Жаст” компанийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкны ӨАБНУ дахь салбарт барьцаалж 109 сая ам.доллар зээлсэн, үүнийгээ төлөлгүй улсад хохирол учруулаад байгаа юм. Түүнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2013 оны наймдугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Үүнээс хойш таван жил нэг сар өнгөрчээ.

 

 

Харин сүүлийн үед  зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нэр бүхий хуульчид “…”Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ” гэсэн мэдээлэл тарах болов. Ш.Батхүү нар ч “…Хөөн хэлэлцэх хугацаа дуучихлаа” гээд найр хийсэн байгаа юм. Тэгвэл энэ хэрэг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ оны долдугаар сараас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд төлөх шийдвэрийг Засгийн газраас гаргаж хэрэгжүүлсэн. Харин Засгийн газар тэрхүү хохирлыг эргүүлэн төлөхтэй холбогдуулж АТГ-ын битүүмжилсэн Ш.Батхүүгийн нэр дээр байсан 98 тэрбум төгрөгийн өртөг бүхий 185 ширхэг эд хөрөнгийг нууцаас гаргаж нийтэд зарласан. Улмаар энэ талаар ажиллагаа хийгдэж, Ш.Батхүү сар гаруйн  “…Надад мөнгө төлөөгүй тул миний нэр дээрх хөрөнгүүдийг худалдаж болно” гэсэн бичгийг холбогдох байгууллагуудад  өгсөн байдаг. Ингэхээр Ш.Батхүүгийн хэрэг таван жил болохоос нэг сарын өмнө дээрх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хөөн хэлэлцэх хугацаа нь дахин тоологдож эхэлжээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.27  БААСАН  №192  (6159)

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2019-09-29
баттулга гж нэг арчаагаа алдсан ал бна а ямар ч их гадагшаа шаадгиим бээ муу гичии энэ лаларыг шоронд нь хатааж чаддгүй пизду юм бхдаа
2019-09-27
Estoi !!!:
Ene ogor luiwarchingaas Tor l yum bol Toswiin mongiig yaj iigeed garguulj awah l estoi !
2019-09-27