У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид иргэдэд түргэн шуурхай, тэгш үйлчлэх ёстой
2019-09-29

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

 

Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ ажлын байрны тоо 25 хувиар өсч 442 болсон байна. 2018 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 30 хувь байгаа нь 2016 онтой харьцуулахад 16,8 пунктээр буурсан гэсэн үг юм.

 

Аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл байна. Орон нутгийн зүгээс хариуцлагатай, ил тод уурхайг дэмжиж, хууль, дүрэм, журам зөрчвөл тухай бүр нь таслан зогсооно гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албан хаагчдад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, авто болон төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хамгийн гол нь иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ төрийн албан хаагчид алхам тутамдаа ухамсарлаж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийж иргэдэд тэгш, ямар нэг хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг сануулав. Мөн ажил хийдэггүй, хийсэн дүр эсгэдэг, бие биедээ шаардлага тавьж чаддаггүй, найзан дундаа орсон байдлаар өдөр хоног өнгөрөөдөг байдлыг тэвчиж болохгүй гэв.

 

Ерөнхий сайд уулзалтын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төв, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөний нээлтэд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин
уншигч:
энэ одоо юу солиороод ийм зар тавиад байдаг юм бэ дуртай юм бол чи өөрөө бөөрөө өгөхгүй юу тэнэг хог вэ
2020-01-24
уншигч:
хэлж ярихаасаа илүү бодитоор ажиллах хэрэгтэй. дүрэм журам хууль номоо зөв боловсруулж цэгцлээд түүнийгээ сайн мөрдүүлээч амаар хичнээн загнаад зайл гээд ч нэмэргүй хөрсөн дээрээ бууж арга хэмжээ ав
2020-01-24
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2019-09-29
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
2019-09-29
уншигч:
энэ одоо юу солиороод ийм зар тавиад байдаг юм бэ дуртай юм бол чи өөрөө бөөрөө өгөхгүй юу тэнэг хог вэ
Жду чин авгай дагуулаад явах юмдаа сайд минь ,нэр хүнд чинь унаад л байх юм
2019-09-29
Уурхайчин:
Хаана хариуцлагагүй уул уурхай байна тэнд авилга байна гэж ойлгож болно
2019-09-29
Уурхайчин:
Орон нутгийн удирдлагууд болон холбогдох хяналт шалгалтынхан маань Уул уурхайнхнаас шантаажилах замаар авилга авч амаа үдүүлчихгүй бол тэдэнд зарчмын шаардлага тавьж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бүрэн боломжтой шүү?!?!?!
2019-09-29
Иргэн:
Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь зүйтэй
2019-09-29
Уурхайчин:
Хаана хариуцлагагүй уул уурхай байна тэнд авилга байна гэж ойлгож болно