“Токио-2020” олимпод 20 тэрбумыг зарлагадна
2019-10-02

 

Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд Боловсрол, спортын салбарт нэг удаагийн шинж чанартай хэрэгжүүлэх ажилд 29.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.

 

Тодруулбал, Японы Токио хотноо ирэх онд болох "Токио-2020" олимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотноо 2020 онд болох Азийн хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахад 9,6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

 

Д.Өлзий

Shuud.mn
Сонин хачин