23 хүртэлх насныхан өрсөлдөхөд бэлэн
2019-10-02

 

Чөлөөт бөхийн 23 хүртэлх насныхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 3-нд Унгарын нийслэл Будапештэд болно.

 

Тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчдыг сонгох сонгон шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 8-10-нд “Хасу-Мегаватт” компанийн “Эко” спорт цогцолборт явуулахаар МЧБХ шийдвэрлэжээ. Залуу бөхчүүд эрэгтэй, эмэгтэй тус бүр арван жинд өрсөлдөж, сонгон шалгаруулах тэмцээний жин бүрт түрүүлсэн бөхчүүд Будапештийг зорих эрхээ авах юм байна.

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин